МҮХАҮТ-д "Оюуны өмч, чанартай импортыг дэмжих, хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх" үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэн өчигдөр нээгдсэн бөгөөд энд чанартай бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэхээс гадна хуурамч бараа бүтээгдэхүүнийг дэлгэсэн байна. Үзэсгэлэнгийн ач холбогдол нь хуурамч болон жинхэнэ бараа бүтээгдэхүүнийг хэрхэн таних талаар мэдээлэл, зөвлөгөө авч болох юм. Уг арга хэмжээг МҮХАҮТ, Оюуны өмчийн газар, Гаалийн ерөнхий газар хамтран иргэдийг хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаж авахаас сэргийлэх, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэжээ. Уг арга хэмжээ өнөөдөр хуурамч эм, эмийн бүтээгдэхүүний талаар үргэлжлэх аж.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )