Нийтийн тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний том, бага оврын автобус, таксийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоо өнөөдрөөс эхэлнэ. Ирэх арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэх намрын ээлжит үзлэг, оношилгоонд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага тээврийн хэрэгслийн тооноосоо хамааран өдөр бүр 1-4 хэрэгслийг хамруулах юм байна. Дээрх хугацаанд үзлэг, оношилгоонд ороогүй буюу ороод тэнцээгүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй байх хүртэл арга хэмжээг авах гэнэ. Мөн нийтийн тээврийн газрын мэдээллийн сан дахь тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг оношилгоонд бүрэн хамруулахдаа техникийн бэлэн байдал, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөл,шаардлагыг бүрэн хангасан байх ёстой аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top