Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чиглэсэн ажлын хүрээнд нийслэлийн төв зам дагуу Зүүн дөрвөн замаас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчиж байгаа. Үүнд Нийтийн тээврээр зорчигчид ам сайтай байгаа юм. Иймд есдүгээр сарын 24 буюу ирэх даваа гаригаас эхлэн нийтийн тээврийн хэрэгслүүдийн зорчих нэгдүгээр эгнээг сунгаж, зүүн дөрвөн замын уулзвараас Саппоро хүртэл зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбус, мөн дунд сургуулийн сурагчдыг тээвэрлэх автобус зорчих болж байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )