ТҮЦ-үүдийг нүүлгэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн тушаалаар автобусны буудлуудад байрлаж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэхээр болжээ. ТҮЦ-үүдийг нүүлгэж оронд нь саравч, сандал, хогийн сав, нийтийн тээврийн маршрутыг заасан самбар байрлуулахаар болсон байна.

Мөн Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргад автобусны цэвэрлэгээ үйлчилгээ, нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавьж байхыг үүрэг болгосон байна.

Д.Шинээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top