Өчигдөр Хан-Уул дүүргийн lll хороо 18 дугаар сургуулийн хажууд орон сууцын зорилгоор барьж байсан барилгын зургаан давхраас хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангаагүйн улмаас хоёр ажилтан унаж хүндээр гэмтсэн талаар бид мэдээлсэн.
Осолд өртсөн 18 настай н.Хосбаярын биеийн байдал муу байгаа бөгөөд нурууны хоёр нугалам гэмтсний улмаас нугас нь дарагдсан талаар эх сурвалж мэдээллээ. Тиймээс Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их эмч нар түүнд хагалгаа хийхээр болжээ. Харин осолд хамт өртсөн 29 настай н.Бат-Эрдэнийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү шилжүүлсэн байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )