Маргааш 23.00 цагаас Худалдаа хөгжлийн банкны уулзвараас Баруун сэлбийн гудамж буюу Урт цагаан хүртэлх замын хөдөлгөөнийг энэ сарын 24-ний 08.00 цаг хүртэл хаах гэж байна. Энэ чиглэлийн замын хөдөлгөөний хоёр урсгалыг хязгаарлан, зам барилгын ажлыг гүйцэтгэх аж.
Мөн маргааш 22.00 цагаас есдүгээр сарын 28-ны 07.00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын зүүн талын буцаж эргэдэг уулзвараас Жуковын хөшөөний урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км авто замын урд талын урсгалыг хаах юм байна.
Энэ чиглэлд замын засварын ажлыг гүйцэтгэхийн тулд суурийн доод үе, буталсан чулуун суурь, хоёр үе асфальт бетон хучилт хийх ажээ. Цаашдаа энэ чиглэл дэх урд ба хойд урсгалыг хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )