“Залуучууд, хөдөлгөөнт болон эрсдэлт хүн амыг ХДХВ, БЗДХ-аас сэргийлэх” төсөл боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр энэ оноос 2016 онд “Залуучууд, хөдөлгөөнт болон эрсдэлт хүн амыг ХДХВ, БЗДХ-аас сэргийлэх” төслийг Дорноговь, Ховд, Өмнөговь аймаг болон томоохон хот болох Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд Хятад улстай хамтарч хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү төслийн нээлт өнөөдөр “Улаанбаатар” зочид буудалд болсон юм. Төслийг Люксембург улс санхүүжүүлж НҮБ-ын ХАС хэрэгжүүлэх ба гүйцэтгэгчээр нь МУЗН, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг сонгогдож өнгөрсөн тавдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлж ДОХ-той тэмцэх Үндэсний хороо техник, арга зүйгээр дэмжиж оролцох юм. Энхүү төсөл нь МУЗН-ийн 2009-2011 онуудад “Хил дамнасан ХДХВ-ээс сэргийлэх” төслийн үргэлжлэл төсөл ба өнгөрсөн гурван жилд Монгол талдаа Дорноговь аймгийн Замын Үүд, Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтууд, Хятадын талаас ӨМӨЗО-ны Эрээн хот, Шинжан уйгарын Такишкен боомтуудад өндөр эрсдэлт бүлэг олон нийт, хил дамнан наймаа эрхлэгчид, хөдөлгөөнт хүн ам, том оврын машины жолооч нарт чиглэн БЗДХ, ХДХВ, ДОХ-ын талаар зөв мэдлэг мэдээлэл олгож, халдвараас сэргийлэх, бусдад халдвар тараахгүй байх  арга барилд суралцахад нь тодорхой хувь нэмэр орууллаа. Төслийн хэрэгжих хугацаанд залуучуудад ээлтэй үйлчилгээ бүхий Залуучуудын хөгжлийн төв, өсвөр үед чиглэн өсвөр үе ирээдүй төвүүдийг дөрвөн аймагт сонгон байгуулж тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. НҮБ-ын Хүн Амын Сангаас 2012-2016 онд Монгол улсад дэмжлэг үзүүлэх тав дахь хөтөлбөр болон 2012-2016 онд тус улсад хэрэгжүүлэх НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээнд заасан хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж эхлэхэд энэхүү төсөл тодорхой хувь нэмэртэй.

У.Баяраа

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top