“ТВ коктейль” хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал” нэртэй уяныгн драмын жүжиг ДБЭТ-т энэ сарын 9-19 хүртэл тоглосон билээ. Тэгвэл 22-28-ны өдрүүдэд УДЭТ-т дахин тоглогдох гэж байна. Үзэгчид ам сайтай байгаа болохоор дахин тоглохоос ч арга үгүй юм. “Хоёр ертөнцийн буудал” драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, ерөнхий зураачаар О.Баярмагнай, хөгжмийн зохиолчоор Г.Онон, найруулагчаар А.Баттүшиг, бүжиг дэглээчээр Д.Энхгэрэл нар ажилласан байна. Гол ба туслах дүрүүдэд жүжигчин А.Өнөржаргал, Н.Цэнд-Аюуш, Д.Энхбаяр, Э.Цолмонбаяр нараас гадна Ц.Батхуяг, Б.Навчаа, Л.Эрдэнэ-очир нар тоглосон юм.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )