Нийслэлийн автозамын засвар, шинэчлэлийн хүрээнд Баянхошууны замыг хэсэгчлэн хааж, зам засварын ажил гүйцэтгэхээр болжээ. Тухайлбал, Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Баянхошуу чиглэлийн 3,4 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Тойргийн уулзвараас VII хорооны гарц хүртэлх хэсгийн хөдөлгөөний есдүгээр сарын 21 буюу маргааш оройн 23.00 цагаас эхлэн 27-ны 23.00 цаг хүртэл хязгаарлаж, зам барилгын ажил гүйцэтгэх юм байна. Тус автозамын засвар, шинэчлэлийн ажлыг “Хувай Монголиа” ХХК хариуцан ажиллахаар болжээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )