Гаалийн байцаагч нар сургалтад хамрагдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

Гаалийн байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан ГЕГ-ын дэргэдэх Судалгаа, хөгжлийн төвийн   “Цахим сургалт” лаборатори ашиглалтад оржээ. Өнөөдөр болсон “E-Learning” хөтөлбөрийн хүрээнд “Цахим хичээл”-ийн системд нэвтрэх эрх авах үйл ажиллагаанд ГЕГ-ын дэд дарга Д.Оюунчимэг болон ГЕГ-ын газар, хэлтэс, албадын дарга нар  оролцсон юм.

Мөн Судалгаа, хөгжлийн төвийн  “Цахим сургалт” лаборатори ашиглалтад орсноор анхны сургалтаа явуулж эхэлжээ. Орчин үеийн стандарт, технологиор тоноглогдсон  тус лабораторид явуулж буй “Гаалийн улсын байцаагчийн давтан сургалт” есдүгээр сарын 17-ноос 30-ны хооронд үргэлжлэнэ. Сургалтад Увс, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Замын-Үүд, Дорнод аймаг зэрэг 11 газар, хороодын 24 гаалийн улсын байцаагч хамрагдаж байгаа аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top