Шилжилт хөдөлгөөнийг 22-ноос эхлэн түр зогсооно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

Улсын бүртгэлийн ерөнхий газар сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны ээлжит сонгуультай холбогдуулан иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн түр зогсоохоор боллоо.

Хаягийн шилжилт хөдөлгөөний түр зогсолт арваннэгдүгээр сарын 21-ний өдрийг дуустал үргэлжлэх гэнэ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top