Халдварт өвчин Дорнод, Дорноговьд их гарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

Улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар 24 төрлийн 29762 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь 10000 хүн амд 107.0 ногдож байна.

Халдварт өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үеэс 3675 өвчлөлөөр нэмэгдсэний гол шалтгаан нь гахай хавдрын 6872, улаануудын 187, тэмбүүгийн 144 өвчлөл нэмэгдэж гарсантай холбоотой аж. 10000 хүн амд ногдох халдварт өвчний гаралт Дорнод аймагт 195.9, Дорноговьд 113.0, Улаанбаатар хотод 156.3 байгаа нь улсын дундаж үзүүлэлтээс өндөр гарчээ.

Харин вируст гепатитын 4583 тохиолдол буюу 10000 хүн амд 16.5 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2236 өвчлөлөөр буурсан байна.  Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт халдварт өвчний 36.5 хувийг гахай хавдрын өвчлөл эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс  5722 тохиолдлоор нэмэгджээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top