“Оддын блиц” булангийн хамгийн анхны зочноор “Мөрөөдлийн театр”-ын авьяаслаг жүжигчин Г.Алтаншагай оролцож байна. Тэрээр хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хөдөлмөрлөж яваа залуу уран бүтээлч хэдий ч бүтээсэн дүрүүдээрээ аль хэдийн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ. Ингээд түүнийг блиц асуултанд хэрхэн хариулсныг сонирхоно уу.
1. Таны бахархал: Уужим цэлгэр Монгол нутагтаа хүн болж төрснөөрөө бахархдаг.
2. Амрах дуртай газар: Ажил ихтэй байдаг учраас гэртээ л амрах хамгийн сайхан.
3. Баярласан сэтгэлээ яаж илэрхийлдэг вэ: 32 цагаан шүдээ яралзуулан инээж илэрхийлдэг.
4. Хэлэх дургүй үг: Стресс, бухамдал, завгүй
5.Царайны тал дээр: Нүдэнд дулаахан
6.Аз жаргалыг нэг үгээр тодорхойлбол: Хүү минь
7.Салахыг хичээдэг муу зуршил : Муу зуршилгүй
8. Амьдралын тань хамгийн үнэтэй зүйл: Гэр бүл
9. Амьдралдаа мөрддөг зарчим: Хөдөлмөрлөх
10.Бухимдлаа яаж илэрхийлдэг вэ: Машинтай хурдан давхиж
11. Уурлахаараа нүүрэн дээр чинь тодордог шинж: Хөмсгөө зангидах
12.Өөрийг тань чимдэг зүйл: Өргөн сайхан цээж
13.Хоч: Байхгүй
14.Хамгийн сүүлд авсан бэлэг: Заан
15.Анх танилцсан хүнээсээ хамгийн түрүүнд юуг нь онцолдог вэ: Мөн чанар
16. Худалдаж авах дуртай зүйл: Цаг
17.Нууц авьяас: Гар бөмбөг тоглодог
18.Дургүй хүн: “Би”-гээр өвчилсөн хүнд дургүй
19.Кайф авдаг зүйл: Гэртээ амрах
20.Дэлхийн оддын хэнтэй болзохыг хүсдэг вэ: Jennifer Lopez
21. Яг одоо таны хэтэвчинд хэдэн төгрөг байна вэ: 360 гаруй мянган төгрөг
22. Биеийн жин, өндөр: Жин 82кг, өндөр 174 см

Сэтгэгдэл ( 0 )