Жуковын замыг хаана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

Өнөөдөр оройн 22.00 цагаас 28-ны 07.00 цаг хүртэл Зүүн 4 замын зүүн талын аюулгүйн тойргийн буцаж эргэдэг уулзвараас Жуковын хөшөөний урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км авто замын урд талын урсгалыг хаахаар болжээ. Энэ хугацаанд суурийн доод үе, буталсан чулуун суурь, хоёр үе асфальтан хучилтын ажлыг гүйцэтгэх юм. Мөн урд ба хойд урсгалыг цаашид хэсэгчлэн хааж замын засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтэх юм байна.  ”Ялгуусан” компанийн гүйцэтгэж буй уг зам барилгын ажил ирэх жилийн есдүгээр сар хүртэл үргэлжлэх гэрээтэй аж. Тухайлбал энэ онд Офицеруудын ордон хүртэлх замын зорчих хэсгийг шинэчлэх бол ирэх онд Офицеруудын ордноос троллейбусны эцэс хүртэлх замын зорчих хэсэг, нийт замын уртад явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top