Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

11.00 цагаас “Хэвлэлийн хүрээлэн”-д 10-р сарын 1-нээс даатгалгүй жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулахгүй болсонтой холбогдуулан Монголын авто клуб, Албан журмын даатгагчдын холбоо мэдээлэл хийнэ.

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр 12 цагаас нийслэлээс 30 км-т орших Цэргийн амралтанд байрладаг Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх төвд очиж ажилтай нь танилцана. Батлан хамгаалах яамны Микро автобус 11.40 цгааас төрийн ордны дэргэдээс хөдөлнө. Сэтгүүлчдийг явж сурвалжлахыг урьж байна.  

Мөн УИХ-ын гишүүн М.Сономпил өнөөдөр 11 цагаас Буриад Улсын шадар сайд тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчдийг Төрийн ордны хуралдааны Г танхимд хүлээн авч уулзана. Сэтгүүлчдийг орж сурвалжлахыг урьж байна.

12.00 цагаас МАХН-ын төв байр цагаан ордонд ”Ард түмний ерөнхийлөгчөө аваръя” хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурал хийнэ.

10.00 цагаас Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн туршлагыг танилцуулах “Бид яаж хийхийг мэднэ” сэдэвт дугуй ширээний ярилцлага Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.

15.00 цагаас УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар Баянзүрх, Налайх дүүргийн иргэдэд 53 сувагтай Сансар кабелийн телевизийн төхөөрөмж гардуулан өгөх арга хэмжээ Жуковын хөшөөний урд талбайд болно.

12.00 цагт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах 84 дүгээр сургуулийн дэргэд сагсан бөмбөгийн талбай бүхий хүүхэд залуусын амралт чөлөөт цагийн талбайн нээлт болно.

19.00 цагаас Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн “Нандин эрдэнэ” тоглолт”УБ палас”-ын их танхимд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top