23 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн Ж.Нэргүйг өнөөдөр шүүнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

Өнгөрсөн оны зургадугаар сарын 19-нд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд нэгэн жигшүүрт хэрэг гарсан билээ. Тус дүүргийн 19 дүгээр хорооны иргэн 23 настай эмэгтэй Э гэрээсээ гараад ор сураггүй алга болсон. Тиймээс түүний аав, ээж цагдаагийн байгууллагад хандсанаар түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Харамсалтай нь түүний цогцсыг ес хоногийн дараа тус дүүргийн иргэн Ж.Нэргүй гэх айлын жорлонгоос олсон юм.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс Ж.Нэргүйд Эрүүгийн хуулийн 91.1-т зааснаар буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас эхэлжээ. Хуралд даргалагч шүүгчээр С.Пүрэвсүрэн, шүүгдэгч Ж.Нэргүйгийн өмгөөлөгчөөр Н.Тунгалаг, Н.Эрдэнэбат, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Сосорбарам, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алимаа нар оролцох юм. Тэрээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top