Энэ өдрийг дэлхийн нийтээр хүчирхийллээс татгалзах өдөр болгон тэмдэглэхийг Ассамблей мэдэгдээд, энэ өдрийн турш бүх улс, ард түмэнд байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалсан байна. НҮБ-ын гишүүн бүх улс, тус байгууллагын системийн байгууллагууд, бүс нутгийн болон засгийн газрын бус байгууллагууд болон хувь хүмүүс Олон улсын энх тайвны өдрийг дэлхийд гал зогсоохын тулд НҮБ-тай хамтран ажиллах, нийгмийг гэгээрүүлэх, мэдээллээр хангах замаар тэмдэглэхийг Ассамблей уриалжээ. 1954 оны зургадугаар сард НҮБ-д Япон улс "Энх тайвны хонх" бэлэглэсэн юм. Түүнийг дэлхийн 60 орны хүүхдүүдийн цуглуулсан зоосон мөнгөөр цутгаж хийсэн бөгөөд синтоистуудын сүмийг санагдуулам агар модоор хийсэн япон байгууламжид бэхэлжээ. НҮБ-ын төв байранд орших хонхыг жилд хоёр удаа буюу хаврын эхний өдөр буюу хаврын өдөр, шөнө тэнцэх өдөр, есдүгээр сарын 21-нд буюу Олон улсын энх тайвны өдөр дуугаргадаг юм. Хонхон дээр "Даян дэлхийд энх тайван мандтугай" гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )