Монголын рок, поп урлагийн “нандин эрдэнэ” хэмээн өргөмжлөгдсөн эрхэм хүний анхны уран бүтээлийн тоглолт өнөө орой УБ Паласын их танхимд ганцхан удаа эгшиглэх гэж байна.
Урлагийн ертөнцөд “сахал” Пүүжээ хэмээн хүндлэгддэг хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн “Нандин эрдэнэ” тоглолт өнөөдөр орой болно. Түүнийг “Тавтай нойрсоорой”, “Түүдэг гал”, “Нандин эрдэнэ”, “Улаанбаатарын үдэш”, “Мартъя”, “Зөвхөн тэр хайрандаа” зэрэг үе үеийнхний дурсамж хөглөсөн аялгуугаар нь мэдэхээс гадна урлагийн хүрээнд Монголын ууган аранжировшикуудын нэг, шилдэг төгөлдөр хуурч, олон сайхан шавьтай багш хүн гэдгээр нь хүндэлдэг.
Түүний уран бүтээлийн анхны энэхүү тоглолтонд “Хөх тэнгэр”, “Black and white” хамтлаг ая дуугаа өргөхөөс гадна, түүний шавь нар болох “Камертон”, “Гурван охин”, Сэрчмаа, “Никитон”-ы Баачка нар хүндэт зочдын нэг байх болно. Мөн уран бүтээлийг нь үзэгч, сонсогчдод амилуулж, олны хайртай дуу болгосон Сараа, Ариунаа, Буянаа, Цогоо, Ганхуяг, Наран, Чингис, “Харанга”-ын Лхагваа, “Хурд”-ын Цогоо, Баярцэцэг нарын дуучид болон хийлч Дээгий нар ая дуу, уянгат хөгжмөө эгшиглүүлэх гэж байна.
Дашрамд дурдахад тасалбар цөөн тоотой үлдсэн байгаа тул УБ Паласын кассанд шууд хандахаас гадна 1109 үнэгүй хүргэж өгч байгаа тул та яаравчлаарай.

Сэтгэгдэл ( 0 )