Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобус, такси тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоог өчигдрөөс хийж эхэллээ. Оношлогоо ирэх арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага тээврийн хэрэгслийн тооноос хамааран өдөр бүр 1-4 тээврийн хэрэгслийг хамруулж байгаа гэнэ. Харин дээрх хугацаанд үзлэг, оношлогоонд ороогүй буюу ороод тэнцээгүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй байх хүртэл арга хэмжээ авах юм байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )