МАХН-ын дарга Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 25-нд зарлагджээ. Энэхүү шүүх хурлын товыг Нийслэлийн шүүхээс товлосон байна. Хэргийг сануулахад, МАХН-ын дарга Н.Энхбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шүүж байгаа юм. Тэрээр Эрүүгийн хуулийн 283, 263, 150 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, шүүн таслах ажиллагаа өнгөрсөн дөрвөн сард болсон бөгөөд түүнд дөрвөн жилийн ял оноогоод байгаа. Гэвч түүний өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах болно гэдгээ мэдэгдэн, Нийслэлийн шүүхэд хандсанаар ийнхүү дээрх шүүх хурлын тов гарсан байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )