Өнөөдөр ахмадуудад зориулсан сургалт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

Монголын Геронтологийн үндэсний төвийн Насжилт судлалын төв нь өндөр настнуудад тусалж, тэдний эрүүл мэндийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага билээ. Тус төвөөс сайн дурын идэвхтэнүүд болон асаргаа шаардлагатай, хэвтрийн хүмүүс өндөр настны асран хамгаалагч нарт зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл сайн дурын идэвхтэнүүд хоёр дахь удаагийн сургалтандаа хамрагдлаа. Уг сургалтанд 50 гаруй өндөр настан, 30 гаруй асран хамгаалагчид оролцсон бөгөөд тус төвийн сурагчид багш, эмч нар хчээл зааж зөвлөгөө мэдээллийг өгчээ.

Тэтгэвэрт гарсан ахмадууд нийгмийн амьдралд оролцож, хамт олны дунд байх нь эрүүл мэндэд нь хамгийн сайн эм болдог аж. Тиймээс ахмадуудад зориулсан дараагийн үйл ажиллагааг өнөөдрөөс зохион байгуулах гэж байна.   

Д.Шинээ   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top