“Оддын блиц” булангийн энэ удаагийн зочноор хэнээс ч хараат бусаар үзэл бодлоо илэрхийлдэг, хурц дайчин уран бүтээлч Gee-г урьж оролцууллаа. Ингээд түүнийг блиц асуултанд хэрхэн хариулсныг сонирхоно уу.
- Таны бахархал: Газар нутаг, оюун санаа ёс суртахууны өндөр боловсролтой ард түмэн /гэхдээ сургуулийн боловсрол биш/, ёс заншил,
- Амрах дуртай газар: Гэр
- Баярласан сэтгэлээ яаж илэрхийлдэг вэ: Инээж
- Хэлэх дургүй үг: Байхгүй. Бүх үгэнд дуртай.
- Царайны тал дээр: Царай муутай. Гэхдээ тэрэндээ сэтгэл хангалуун байдаг.
- Аз жаргалыг нэг үгээр тодорхойлбол: Амьдрал
- Салахыг хичээдэг муу зуршил : Байхгүй. Би бүх зуршилдаа хайртай.
- Амьдралын тань хамгийн үнэтэй зүйл: Хүүхэд
- Дахин дахин унших дуртай зохиол: Чойномын бүхий л шүлгүүд
- Амьдралдаа мөрддөг зарчим:Айвал бүү хий. Хийвэл бүү ай.
- Бухимдлаа яаж илэрхийлдэг вэ: Уурлаж.
- Уурлахаараа нүүрэн дээр тань тодордог шинж: Дуугаа хураана, заримдаа тэсэрнэ, хааяа юм цохино янз бүр.
- Хүлээж авах дуртай бэлэг: Хүүхэд
- Өөрийг тань чимдэг зүйл: Мэдэхгүй. Өөр хүн харвал мэдэх байх.
- Хоч: Тэрийг хэлэхгүй. Найзууд дундаа үлдэг.
- Хамгийн сүүлд авсан бэлэг: IPad
- Анх танилцсан хүнээсээ хамгийн түрүүнд юуг нь онцолдог вэ: Өөрийгөө илэрхийлж байгаа байдал
- Кайф авдаг зүйл: X Box
- Яг одоо таны хэтэвчинд хэдэн төгрөг байна вэ: Хэтэвч байхгүй байна.
- Биеийн жин, өндөр: Жин 95кг, өндөр 188 см
Сэтгэгдэл ( 0 )