МУБИС-ийн оюутнууд сайн дураараа цусаа өгч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

Өнөөдөр МУБИС-ийн оюутнууд сургуулийнхаа Б байрны номын санд сайн цусаа өгч байна. Тус сургуульд цус авах ажлыг, Цус сэлбэлт үндэсний төвийн эмч нар зохион байгуулж байгаа аж.

Хүмүүсээс нэг удаа цус авахдаа 350-400 грамм цус авдаг байна. Тус төвийн их эмч Р.Энхтуяа хэлэхдээ “Өдөрт 100 хүнээс цус авах нормтой боловч өдөрт 70-80 орчим хүн л цусаа өгдөг. Нэг удаагийн өгсөн цус гурван хүний амийг авардаг юм” гэж байлаа. Тус төвийн цусны хэрэгцээг ихэвчлэн цэрэг, оюутнууд хангадаг байна.

Сайн дураараа донор болж эрдэнэт хүний амийг аврах хүсэлтэй хүмүүс ЦСҮТ-д очиж цусаа бэлэглэж болох юм. Гэхдээ цусаа өгөхдөө муу цусгүй, 17-60 насны шар өвчин тусч байгаагүй байх ёстой бөгөөд эдгээр бүх хүн донор болох боломжтой юм.     

Д.Шинээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top