Нээлттэй сонсгол зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

Энэ сарын 25-ны 14.00 цагаас Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн даргалдаг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо “Сонгогчийн бүртгэл, хяналтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр нээлтэй сонсгол зохион байгуулах гэж байна.   
Нээлттэй сонсголд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, улс төрийн нам, иргэд сонгогчдын төлөөлөл оролцож, сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой тулгамдсан асуудлын талаар ярилцаж, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцох юм.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top