Муухай Монгол: Ази охид үзэсгэлэнтэй бөгөөд “амттай”

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 22

Манай улсад жилд давхардсан тоогоор 400,000 орчим гадаадын иргэн ирж, буцдаг байна. Өнөөдрийн байдлаар Монгол оронд 128 улсын 43,549 гадаадын иргэн түр хугацаагаар оршин сууж байна. Үүний 21.600 орчим нь Хятад, 2313 нь Солонгос, 2357 нь Америк, 2817 нь Оросын иргэн гэдгийг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас мэдээллээ. Тэдний дийлэнх нь эрэгтэй. Манай улсад байгаа гадаад эрчүүдийн дийлэнх нь монгол бүсгүйчүүдтэй бэлгийн харьцаанд орж физиологийн хэрэгцээгээ хангадаг. Хацар гоо охидынхоо биеийг элэг нэгтнүүд нь харийнханд үнэлүүлдэг тогтолцоо нийгмийн бүхий л давхаргад ажиглагдаж байна.  

Тухайлбал барилга дээр ажилладаг Хятадууд Монголоос эхнэр авах болон мөнгө олох зорилгоор ирдэг. Тэдний хувьд хоол, байр нь бэлэн болохоор физилогийн хэрэгцээгээ хангах эхнэр олох л гол зорилго. Энэ зорилгыг нь биелүүлэхэд биеэ үнэлэгч нарыг зуучилдаг хэсэг бүлэг нөхдүүд ихээхэн тусалдаг байна. Харин биеэ үнэлсэн охид нь өдрийн 50,000 төгрөгийг гар дээрээ авдаг. Энэ үнэд  зуучлагчийн  төлбөр огт  ороогүй.  Хятадуудтай ажилладаг  Монгол барилгын даамал “Манайд ажиллаж байгаа хятадууд чөлөөт цагаараа Монгол охидыг хоргоодог. Тэр бүрт нь хэлдэг. Гэхдээ манай охид өөрсдөө их дуртай юм шиг байна лээ. Өглөө ажилдаа ирэхэд зөрөөд хэдэн охин гарч явдаг. Юун гадны улс вэ гэхээр ажилчид ш дээ гээд хэнэг ч үгүй хэлдэг” гэж аргаа баран өгүүлсэн юм.

Тэгвэл “дээдсийн” хүрээнийхэнд үйлдчилдэг охидын үнэлгээ өндөр. Тэдний нас, биеийн харьцаа, гадаад үзэмжээс шалтгаалан ханш нь янз бүр байдаг ажээ. Үүнийг нэгэн гадаад эрийн бодит жишээгээр тайлбарлахыг хичээе. Америийн иргэн М нь манай улсад байнга ирж очих олон удаагийн визтэй. Өөрөө Хонгконгт хоёр эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг. 1998 оноос хойш Монголд долоо хоног бүр ирдэг бөгөөд Сансарын тунелийн 6а байранд амьдардаг. Нийслэлийн “А” зэрэглэлийн бүсэд байрлах өндөр барилгын хамгийн дээд давхарт ажилладаг 60 орчим насны эр. Манай улс төрчидтай дотны найзууд гэх тэрбээр нэр, нөлөөтэй нэгэн бөгөөд  9573-74..-тэй дугаар барьдаг. Түүний туслахыг Чинбаа гэдэг бөгөөд Монгол охидын биеийг үнэлүүлэхэд зуучилдаг ажээ. Өөрөөр хэлбэл Чинбаа гэгч нөхрийн “буянаар”  Монголын 4-5 охин Америк эрийн зугааг гаргасныхаа төлөө 100,000-500,000 төгрөг авдаг байна. Тэдгээр охидын хувьд Чинбаа гэгч нөхрийн зэвүү, дургүйг хүргэх эрхгүй. Хэрвээ тэгвэл алганы амт үзнэ. М гэгчийн зугааг гаргадаг бүсгүйчүүдийн нэгээс тодруулга авсан юм.  

- Яагаад заавал гадаад эртэй гэж?

- Мөнгө өгдөг болохоор.

- Лав сайхан байдаггүй байх даа?

- Эрхтэн нь аймаар том. Дандаа бэлгэвчгүй хийдэг нь жоохон тийм санагддаг.  

-  Өдөрт хэдийг өгөх үү?

-  Янз бүр л өгдөг. Дээрээс нь хэрэглээний зарим зүйл аваад өгдөг юм.

Охин үүнээс өөр зүйл хэлэхээс татгалзав. Учир нь Чинбаа гэгчид тоосоо гөвүүлж байсан удаатай болохоор айдастай байдаг гэнэ. Түүний айдас үүгээр дуусаагүй. Тодруулбал охин бэлгэвчгүй бэлгийн хавьталд орж байгаад өвчин авах вий гэхээс айдаг ч гоо сайхандаа анхаарах мөнгөгүй болчих вий гэхээс бүүр ч их айдаг. Охины хэлж байгаагаар М-ийн гадаад найзууд нь үе үе секс аялал хийхээр манай улсад ирдэг байна.  Учир нь Ази охид үзэсгэлэнтэй бөгөөд  “амттай” гэнэ.

Энэ бүхнээс нэг л дүгнэлт хийж болно. Хэрвээ охид, эмэгтэйчүүд гоо сайхан, гадаад үзэмжиндээ  бус  мэдлэгтээ анхаардаг, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болдог бол ингэж гадаад эрийн зугааг гаргахгүй л байх. Хэсэг бүлэг охидоос болж бүхэл бүтэн нэг үндэстний нэр хүнд унаж байгааг ухамсарлаж нэрээ цэвэр байлгамаар юмсан даа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top