Цагдаагийн ерөнхий газар цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, алба хаагчдын ёс зүй, харьцааны соёлыг дээшлүүлэх бодлогоо хэрэгжүүлэхэд иргэдийн санал, зөвлөмжийг сонсох “Иргэн Цагдаагийн харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт нээлттэй уулзалтыг 11:00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болжээ.
Нээлттэй болох уулзалтад оролцохыг хүссэн хэн ч цагдаагийн байгууллага болон алба хаагчдын үйл ажиллагааны тухай санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болохоороо онцлог ажээ. Энэ үеэр тус байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, ёс зүй, харьцааны соёлын талаар иргэдээс судалгаа авах юм. Түүнчлэн, 126 дугаарын утас болон sanal@police.gov.mn гэсэн мэйл хаягаар санал, хүсэлтийг өдөр бүр хүлээн авч иргэдээс гаргасан санал, хүсэлт, шүүмжлэл, зөвлөмжийг нэгтгэн бодлого боловсруулж, үр дүнгээ иргэд, олон нийтэд мэдээлж хамтран ажиллах юм байна.
Уг уулзалтад иргэд, төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын нэгдэл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, Цагдаагийн ерөнхий газар, нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн төлөөлөл оролцох юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )