Монголын урлагийн зөвлөл 10 жилийн ойн хүрээнд Австралийн алдарт “Бангара” бүжгийн хамтлагийн “Амин сүлд” тоглолтыг өнөөдөр болон маргааш хүргэхээр болжээ. Австралиас бүжигчид, бүжиг дэглээч, хөгжмийн зохиолч, уран сайхны удирдаач нийлсэн 23 хүний бүрэлдэхүүнтэй “Амин сүлд” тоглолтоо Монголын үзэгчдэд толилуулахаас гадна СУИС-ийн бүжгийн багш, оюутнууд, Үндэсний дуу, бүжгийн чуулгын бүжигчдэд зориулан мэргэжлийн арга зүй, туршлага солилцох сургалт зохион байгуулах юм байна.
Тус хамтлаг нь уран бүтээлээ уугуул иргэдийн уламжлалт соёлын сүнслэг сэтгэлгээг орчин үеийн туульсын хүүрнэлийн аргатай хослуулан туурвидаг аж. "Бангара" гэдэг нь тус улсын вираджуру хүмүүсийн хэлээр "гал олох" гэсэн утгатай үг бөгөөд галыг дээдлэн шүтдэг ард түмний уламжлал, соёлыг уран бүтээлээрээ илэрхийлэхийг зорьдог байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )