Одоогоос яг нэг жилийн өмнө “Үндэсний мэдээ” сонин уншигч, захиалагчдынхаа дунд 25 автомашиныг нийслэл хот болон 21 аймагт нэгэн зэрэг өгнө хэмээн амлаж байв. Тэрхүү амлалтдаа хүрч энэ сарын 20-нд Улаанбаатар хотын уншигч захиалагчдынхаа дунд дөрвөн ширхэг автомашиныхаа азтанг тодруулсан юм. Тус сугалааны тохирлыг ард түмнийхээ хяналт дор ТВ5 телевизээр шууд дамжуулж, аз нь алгандаа багтаж ядсан дөрвөн азтанг тодруулсныг уншигч та бүхэн бэлхнээ мэдэж буй. Тэгвэл өчигдөр “Үндэсний мэдээ” сонин Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан- Уул аймгуудаас тус тус тодрууллаа. Энэ удаагийн тохирлыг өчигдөр 20:45 минутад ТВ5 телевизийн студиэс эх орон даяар шууд дамжуулан тодруулсан юм. Ингэж шууд дамжуулан азтанг дотруулсан явдалд тус сонины уншигч захиалагчид үнэн зөв болох нэг нөхцөл хэмээн ам сайтай байсныг энд онцлох нь зүй.
Архангай аймгаас Б.Ундрал, Баянхонгор аймгаас С.Давааням, Баян-Өлгий аймгаас Т.Нурлан, Булган аймгаас П.Ганболд, Говь-Алтай аймгаас О.Батнасан, Говьсүмбэр аймгаас аймгаас Г.Гочоо нарын захиалагчид маань энэ удаагийн тохирлоор тус тус азтан болж, “Үндэсний мэдээ” сонины үнэнч уншигч байсныхаа шагналыгхүртэж, аз нь шовойв. Эх орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа дундаас оюуны хөрөнгө оруулагч “Үндэсний мэдээ” сонин ийнхүү хоёр дахь ээлжийнхээ азтанг тодрууллаа. Эдгээр азтануудынхаа сэтгэгдлийг бид дараагийн дугаараар хүргэх болно. Азтан болсон эдгээр захиалагчдадаа хамгийн сайн сайхан бүхнийг “Үндэсний мэдээ” сонины редакцийн зүгээс хүргэхийн сацуу манай сонины дөрөвдүгээр улирлын захиалга явагдаж байгааг нийт уншигчдадаа сонордуулъя. Ээлжит 25 автомашины хонжворын тохирол өнөөдрийн 20:45 минутаас ТВ5 телевизээр шууд, эх орон даяар уншигч таны гэрийн хойморт, цэнхэр дэлгэцээр хамгийн бодит, үнэн шударгаар хүрэх болно. Өнөөдрийн тохирлоор Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай,
Өмнөговь аймгуудаас долоон аавын хүү автомашины эзэд болох учиртай. Үндэсний мэдээ сонин үндэсийнхээ эрх ашгийн төлөөх их үйлсэд уншигч тантай ямагт хамт байх болно.
Азын тэнгэр та бүхнийг ивээх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )