”Авто даатгал” өдөрлөг болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 22

Манай улсын бүх машин, тээврийн хэрэгслийг даатгалд хамруулах тухай хууль гарсан билээ. Хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Иймд даатгалын явц муу байгаа тул энэ хугацаанд жолооч нарын  машиныг даатгалд хамруулах үүднээс Сүбаатарын талбайд өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгт даатгалын бүхий л компани оролцох бөгөөд жолооч нар энэ үеэр машинаа даатгалд хамруулах боломжтой юм байна. ЗЦГ-аас даатгалд хамрагдаагүй жолоочийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, цалингийн доод хэмжээгээр болон шууд журамлах хүртэл арга хэмжээ авахаар болжээ.  Тиймээс амралтын энэ өдрөөр даатгалд хамрагдаагүй жолооч нар богино хугацаанд даатгуулах боломжтой.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top