Энэ сарын 27-нд Монголын ууган телевиз “МҮОНТ” 45 жилийн ойтойгоо золгож байгаа ажлынхаа хүрээнд өнөөдөр 12.00 цагаас үзэгчдэдээ үүдээ нээж, өдрийн турш нээлттэй ажиллаж байна.
Энэ өдөр МҮОНТ-ийн нийт уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд, захиргаа аж ахуйн нэгж гээд хамт олноороо бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа аж. Үзэгчид телевизийн үйл ажиллагаатай танилцахаас гадна Монголд телевизийн урлаг хөгжсөн он жилүүдийн техник технологийн түүхэн музейг үзэж, үзэгч олны өмнө нээлттэй ажиллах микрофоноор дамжуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, цэнхэр дэлгэцийн танил хөтлөгч, редакторуудтай зургаа татуулах, шууд нэвтрүүлэгт оролцох, олон нийтийн статустай телевизийн санхүүгийн зарцуулалт тайлантай танилцах зэрэг хөтөлбөртэй юм байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )