Шинзо Абэ тусынхаа хариуг нэхээд буцав уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 01

Өнгөрсөн амралтын хоёр өдөр Төрийн ордон хөлтэй байв. Наран улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гэргий болон бусад төлөөлөгчдийн хамтаар Улаанбаатарт нэг өдөр хагасын хугацаанд саатаад буцлаа. Тэрээр японы эрх баригчдын “сурсан” зангаар манайд тусалж, дэмжих хүсэл арвин байгаагаа илэрхийлээд сургалт оношилгооны эмнэлэг байгуулах, Шинэ олон улсын онгоцны буудлын ажлыг эхлүүлэх, Дархан хотод Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг төслүүдийг дэмжинэ гэдгээ тодорхой хэлэв. Тэгээд талууд ирэх дөрвөн жилд нүүрс болон дэд бүтцийн салбарт хамтран төсөл хэрэгжүүлэхээр ойлголцол нэгдээд авах шиг боллоо. Тавантолгойн хөрөнгө оруулагчийн тендерээс Солонгостой хамт шахагдсаныхаа дараа Элчингээрээ дамжуулан гомдсон сэтгэлээ илэрхийлж байсан тус улсын засгийн тэргүүнд манайхыг зорин ирж, асуудлаа хэлэлцэх шалтгаан хангалттай байсан байж таарна. Тэгвэл Шинзо Абэгийн манай улсад хийсэн айлчлалыг БНХАУ-ын ази дахь нөлөө улам бүр өсч байгаа үед эдийн засгийн түншлэлээ сайжруулахаар зорьсон айлчлал боллоо гэж Оросын хэвлэлд онцолжээ. Ер нь бол үүнийг үгүйсгэх аргагүй юм. Найман оны хямралтай давхцан эдийн засгийн багтаамжаараа Хятадад гүйцэгдсэн, өдгөө арлуудын маргаанаас үүдэн тус улстай дипломат тэмцэл өрнүүлж байгаа  Япон улс байгалийн баялаг бус технологийн баялагт суурилан дэвшсэн улс хэдий ч, дэлхий дахины нөөц баялгаас хувааж хүртэх хэрэгцээ ихээр бий. Тиймдээ ч сүүлийн 20 гаруй жилийн туршид тусалж, дэмжиж өдийг хүрсэн Монголчуудаас авах юмаа авахыг л хүсч байгаа нь дамжиггүй. Нэг ёсондоо тэд төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд бидэнд хүргэсэн тусынхаа хариуг хэрэгтэй үед нь авахыг л хүсч байгаа биз ээ.

Дээр нь нэмээд  Монголын хоёр хөрш Орос, Хятад хоёрын харилцаа харсаар байтал нүдэн дээр нь нягтраад байгаа нь Японы эрх баригчдад нэг бусыг бодогдуулж байгаа биз. Ямартаа л Шинзо Абэг ирэхээс өмнөхөн Орос, Хятад хоёр улс байгалийн хийн нийлүүлэлтийн асуудал дээрээ тохиролцоонд хүрчихээд байна. Мөн Монголын баялгийг хэрхэх вэ гэдэг дээр тэр хоёрын үүрэг өндөр байгаа нь яах аргагүй заяагдмал боловч бас тэр хэрээрээ бидний хувьд өөр түнштэй нягтрах шаардлага дагуулсан асуудал билээ. Хэдийгээр Монголын хувьд гуравдагч хөрш үлгэр гэж шүүмжлэгсэд цөөнгүй ч, эдийн засгийн даяарчлал хавтгайрсан энэ цаг үед зөв бодлого зам заах болов уу.

Ямартай ч түрүүн хэлсэнчлэн Япончуудаас бид авахын хувьд хангалттай авсан байгаа юм. Тэд ч хангалттай өгснөө мэдэж байгаа биз. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд тэднээс юу авснаа эргээд нэг хараадахъя.

Япон Улс 1977 онд “Говь комбинат”-ыг барьж байгуулсан байдаг. Энэ нь тэдний  манай улсад хэрэгжүүлсэн анхны эдийн засгийн хамтын ажиллагааны төсөл байж.  Харин түүнээс хойш 1990 он хүртэлх хугацаанд хамтарсан төсөл байдаггүй. Учир нь хүйтэн дайны үед дэлхийн улс орнууд зах зээлийн эдийн засгийн тогтолцоот барууны орнууд болон социалист нийгмийн тогтолцоот зүүны улс орнуудад хуваагдсанаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа төдийгүй бүх салбар дахь харилцаа хөгжих боломжоор хязгаарлагдмал байсан хэмээн тус улсын зүгээс байр сууриа илэрхийлсэн байдаг. Харин 1990 онд манай улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн тэр үед Оросууд буцаж, тэдний нөмөр нөөлөг дор дутаж гачигдахын зовлонгоос хол байсан бид зөвхөн цахилгаан эрчим хүчээр зогсохгүй хоол хүнсний хязгаарлалтад тэр чигээрээ орсон. Яг тэр үед бусад орнуудаас нэн түрүүнд том хэмжээний тусламжийг манайд үзүүлсэн улс нь Япон Улс байсан. Түүнчлэн  “Монголд хандивлагчдын чуулга уулзалт”-ыг Токио хотноо зохион байгуулж байв. Өнгөрсөн хугацаанд тус улсаас Монголд хэрэгжүүлсэн эдийн засгийн хамтын ажиллагааны агуулга ч аажмаар өөрчлөгдөж ирсэн байна. 1990-ээд оны эхэнд, эдийн засгийн бааз суурийг бэхжүүлэхэд чиглэсэн тусламжууд  үзүүлж байж. Тэдгээр нь Дулааны 4-р цахилгаан станцад яаралтай засвар шинэчлэл хийх, нийтийн тээврийн автобус нийлүүлэх, төмөр зам болон автозамыг засварлах, холбооны дэд бүтцийг сайжруулах зэрэгт чиглэжээ. Харин 2004 оны эдийн засгийн өсөлт 10.6%-д хүрч, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлттэй уялдсан хямрал ямар ч атугай намжсантай холбогдуулж, сүүлийн жилүүдэд эдийн засгийн тогтвортой өсөлт болон зах зээлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгыг агуулах болсон байна. Түүнчлэн Монгол Улсад боловсрол, хөдөө аж ахуй болон мал аж ахуй, эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ, ус хангамж, хүнсний тусламж зэрэг төрөл бүрийн салбарт тусламж үзүүлж иржээ.

1991-2004 онд үзүүлсэн тусламжийн нийт дүн 131 тэрбум 625 сая иенд хүрсэн бөгөөд үүнд хөнгөлөлттэй зээл 39 тэрбум 107 сая, буцалтгүй тусламж 70 тэрбум 689 сая, техникийн хамтын ажиллагаа 24 тэрбум 810 саяд хүрчээ. Энэ нь гадаадын улс орнуудаас Монголд үзүүлсэн нийт тусламжийн 70-аад хувийг эзэлсэн үзүүлэлт байгаа юм.

Тэгэхээр бидний хувьд  ч Япончуудаас авахын хувьд ихийг авсан нь тодорхой. Тэрчлэн эрхэм Ерөнхий сайд Шинзо Абэ тусынхаа хариуг нэхэж ирсэн үү гэдэг нь тодорхой хугацааны дараа бүр тодорхой болох биз...

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhhh(180.57.216.211) 2013 оны 04 сарын 01

urd hurshiin joomnuudad ugch baisnaas japanuudad ugvul bidend sai bhaa

0  |  0
Gold(202.126.91.156) 2013 оны 04 сарын 01

avch chadsan ym chini ugch surah l heregtei dee. Manai ulsiig zuv menejmenteer udirdv** yduu baih undes bhgui

0  |  0
zochin(93.1.86.167) 2013 оны 04 сарын 01

ypon bol itgej boloh sain naiz bid hamtrah estoi

0  |  0
öö(49.0.135.224) 2013 оны 04 сарын 01

tuslamj bol awah amarhan ogoh hetsuu dee. erno *****d iduulj baihaar japan d iduulwel zugeer shuu ***** solongosoos iluu sanaatai humuus tiimees **as daa hereg bolno shuu

0  |  0
monster(49.0.132.107) 2013 оны 04 сарын 01

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заав**** орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

0  |  0
bas(124.158.109.14) 2013 оны 04 сарын 01

govi uildweriig ed nar dainii tulburt barij ugsun GEHDEE ODOO JAPAN EZENTEI... mongoliin bank hereglegchdiin 80-90huwi ni haan banknii hereglegchid GEHDEE EZEN NI JAPAN HUN... bidnii unaj bui mashinii 80-90 huwi ni japan mashin BAGAGUI HURUNGUU JANAD UGCH BNA

0  |  0
зочин(202.179.22.135) 2013 оны 04 сарын 01

За даа бид өөрсдөө юм хийж чадах биш Японтой найз****хад буруу юун

0  |  0
zochin(122.201.18.156) 2013 оны 04 сарын 01

yapond bid kharyug ni ugukh kheregtei shuu dee mun chi ikh tuslakh yum daa kharamlana chi geji baikhguy bayan uls l ingedeg baikh daa tawan tolgoigoosoo ashigluulakhad bidend l ashigtai baikh yaponchuud yumyg khiiji chaddag kharyuts****tai chanartai ard tumen

0  |  0
Hunnu(122.201.18.205) 2013 оны 04 сарын 01

Zugeer tus**na gej yu bdag yum...hariltsan ashigtai bie biendee tuslah bol bh l asuud** shuu dee!!!

0  |  0
Irgen(202.131.225.197) 2013 оны 04 сарын 01

Nexex gedeg ug zoxumjgui bus uu. Ch xajuu shireeniixee xuuxend 5$ zeeluulchixeeed ugux ni ugui yu geed buximdaad suugaa bish. Jiben uls texnologooroo uuriin xilees negent x**ij chadsan uls boloxoor bid daxiad tednees yum avnaa medeej. Aliin bolgon ny**x xuuxed bish unegui avxavdee. Xeden bor tsaastai bolj baigaa bol xeregtei yumaa xeregtei xunees ni munguu tuleed avax ni zui yosnii xereg buizaa. Nexex gedeg bol uur yum Chi ch gesen 5 tugrugee nexej xeruul shuugian uusgelgui evteixen sanuulaad avdag bizdee. Yer ni ach sanadaggui archaagui xumuust xaaya sanuulaxad ilyydexgui biz.

0  |  0
Top