Төрийн санд гар дүрсэн түшмэдэд 15 жилийн ял онооно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 14

Оросын Ерөнхийлөгч Путин авлигыг ялан дийлнэ гэсэн итгэлтэй байгаа харагдаж буй. Гэтэл түүний удирдаж буй улсын иргэдэд тийм өндөр итгэл үгүй байна. Учир нь олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар энэ тал дээр итгэл тааруу байгаа дүн гарчээ. Гэхдээ асуудал иргэдэд өөрт нь байгаа бололтой. Учир нь төрийн зүгээс явуулж байгаа арга хэмжээнүүдийг Орос улсын ихэнх иргэд эерэгээр үнэлж байгаа ч, авлигыг бүрдүүлэгч нь нилээд олон жилийн турш тэдний амьдралын хэсэг байсаар байх болно гэж үзэж байгаа тухай Оросын дуу хоолойд мэдээлсэн байна.

Ер нь бол иргэд хувийн асуудлуудаа авлигын аргуудаар шийдвэрлэхийг илүүд үздэг учраас л, ийм асуудал гардаг гэдгийг шинжээчид онцолж байгаа юм. Орос улсад авилгатай тэмцэх асуудал янз бүрээр шийдэгдэж байна. Авлигын эсрэг хууль батласан болон луйварчдын томоохон схемүүдийг илчлэхэд мэдэгдэхүйц идэвхи гарч буй нь ажиглагдаж байна. Үүний дараа хэсэг зуур нам гүм болдог. Гэнэт дахин дуулиант хэрэг гарлаа. Ийм үед хүн ам төрийн авилгын эсрэг явуулж байгаа тэмцэлд итгэл үнэмшилгүй ханддаг.

Итгэлгүй бол ялахыг хүсэх ч үгүй, ямар ч эрмэлзэл үгүй байдаг гэж ОХУ-ын ГХЯ-ны Дипломатын академийн тэнхимийн эрхлэгч Борис Шмелев ярьж байна. Мөн тэрээр  «Харамсалтай нь, Орос улсын нийгмийн ухамсарт авилга, хээл хахууль, хулгайг хэвийн үзэгдэл мэтээр хүлээж авдаг гэж тайлбарлаж байна. Хүн ам нь авлигын процессд биш, харин тэдгээрийн хэмжээнд ихэд эгдүүцэх нь олонтаа байдаг. Тухайлбал, хүүхэд их сургуульд оруулахад, эмчид хандахад болон автын байцаагчид өгч байгаа авлига. Ингэхээр олон нийтийн ухамсарыг эвдэх ёстой юм. Хүмүүст авлига, хээл хахууль нь нэгдүгээрт, түүнд өөрт нь цохилт өгч байгаа гэдгийг ойлгуулах ёстой гэж шинжээч үзэж байна.

Саяхан ОХУ-ын Төрийн думд авилгатай тэмцэх тухай арга хэмжээг эрчимжүүлэх тухай ээлжит хуулийн төслийг өргөн барьсан. Төрийн думын аюулгүй байдлын хорооны тэргүүн Ирина Яровая гэмт хэрэг үйлдэн, албан тушаалаа урвуулан ашигласан түшмэдүүд Эрүүгийн хуулийн онцгой заалтаар шийтгэх санал тавьсан. Ингэхдээ авлигачдыг төрийн бус байгууллагын дээрэмчдээс илүү хүнд шийтгэл хүлээлгэх ажээ. Хэрвээ түшмэд төрийн санд гараа дүрсэн бол, түүнд 15 жилийн ял оноохоор төлөвлөжээ.

Гэхдээ шийтгэлийг авлига авагчид төдийгүй, авлига өгсөн хүмүүс нэгэн адил хүлээх юм. Ингэснээр авлигын систем нь бүрэн хэмжээгээр устах боломжтой гэдэгт Шмелев итгэлтэй байна.

Одоо нийгмийн шилдэг тэргүүний хүчийг төвлөрүүлж, улстөрийн бүхий л зоригоо нэгтгэж авлигатай тэмцэх хэрэгтэй болоод байна. Гэтэл энэхүү тулгамдсан асуудал нь олон талтай юм гэж шинжээч цохон тэмдэглэж байна. Энд нийгмийн ардчилсан институцүүдийн хөгжил, чөлөөт хэвлэл, нийгмийн ухамсарыг хүмүүжүүлэх, гэмт хэрэгтнүүдийг хатуу шийтгэх, эрхийг амьдралд хэрэгжүүлэх хэвийн хэмжээтэй холбоотой байнгын уйгагуй систем байх ёстой.

Өөрөөр хэлбэл, энд хурдан хөгжил боломжгүй юм. Гэхдээ байнга урагшлах ёстой юм. Улс орныг энэхүү муу муухайгаас алхам алхмаар цэвэрлэх ёстой гэж Борис Шмелев ярьж байна.  «Нөгөөтэйгүүр, ОХУ-ын Боловсролын яаманд хууль тогтоогчдоос нэгэн сонирхолтой санал иржээ. Санаачилгын утга нь их, дээд сургуулиудад авилгатай тэмцэхэд чиглэгдсэн тусгай хичээл заах тухай асуудал аж. Энэ нь ялангуяа, төрийн болон хотын удирдлагын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад илүү эрэлт хэрэгцээтэй байна гэж үзэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top