Атомын цахилгаан станц цусны хорт хавдар үүсгэдэгийг ЦЭГ-ын ”магтаалчид” мэдээгүй бололтой

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Сүүлийн жилүүдэд атомын цахилгаан станцын (АЦС) хэвийн ажиллагааны явцад ялгардаг цацраг идэвхийн талаар олон янзын судалгаа хийгдэж, АЦС хортой, хоргүй гэж маргасаар ирсэн. Тэгвэл сүүлд хийгдсэн Герман болон Францын эрдэмтдийн судалгаагаар АЦС хүүхдэд хорт хавдар үүсгэдэг нь баттай тогтоогджээ.  Франц эрдэмтдийн International Journal of Cancer сэтгүүлд хэвлүүлсэн судалгааг англи хэл дээр уншихыг хүсвэл http://golomt.org дээр буй энэ линкээр орж үзнэ үү.

Ингээд The Ecologist сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлийг орчуулснаа та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр Монголчууд хэдэн тэрбум долларын зээл авч АЦС барихаар шамдаж байгаа. Бидэнд үр хүүхдийн маань эрүүл мэнд, амь наснаас илүү үнэтэй эрчим хүч хэрэгтэй гэж үү?

Атомын цахилгаан станцын цацраг цусны хорт хавдар үүсгэдэг нь нотлогджээ

Бичсэн: Матильда Ли

Их Британий засгийн газрын дэргэдэх эрдмийн зөвлөлийн судлаачид илрүүлж чадаагүй ч Герман болон Францын эрдэмтэд АЦС-аас ялгарах цацраг туяаны улмаас бага насны хүүхдийн цусны хорт хавдрын өвчлөл хоёр дахин ихэсдэгийг судалгааны баримтаар нотолжээ.

 

Эх сурвалж:

http://www.theecologist.org/News/news_analysis/1235795/new_study_links_childhood_leukaemia_to_nuclear_power_plant_radiation.html

АЦС-ын үйл ажиллагаа болон бага насны хүүхдийн цусны хорт хавдарын өвчлөлийн талаар судалсан Францын эрдэмтэд АЦС-аас 5 км-ын радиусын зайд амьдарч буй 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд хорт хавдрын өвчлөл даруй хоёр дахин их байдгийг олж тогтоожээ.
 
2012 оны 1-р сард International Journal on Cancer гэх олон улсын xавдар судлалын  сэтгүүлд Францын  Institut de Radioprotection et de Surete Nucleaire (INSERM) гэгч цацраг идэвхи, цөмийн аюулгүй байдлын асуудал судалдаг хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаа нийтлэгджээ.  Мэдээллээс үзвэл судлаачид 2002–2007 онуудад цусны хорт хавдраар өвчилсөн Францын нийт хүүхдийн тоо баримтыг авч үзэхдээ тус улсын 19 АЦС-ын ойролцоо амьдардаг хүүхдүүдийг хаягаар нь кодолж тусгайлан судалсан байна. Ингэхдээ АЦС-ын ойролцоо  амьдардаг хүүхдүүд цусны хорт хавдраар хоёр дахин их өвчилдөг нь АЦС-аас бодитой хамааралтай гэдгийг статистик үзүүлэлтүүдээр нотолж чаджээ. 
 
Франц эрдэмтдийн хийсэн энэхүү судалгаа өмнө нь Германд явагдсан KiKK гэж нэршсэн судалгааны үр дүнг баталгаажуулж байна. Тэдний нэгэн ижлээр, Германы эрдэмтэд бага насны хүүхдийн дунд тохиолдох цусны хорт хавдрын өвчлөл нь АЦС-ын ойр хавьд хоёр дахин өндөр байгааг олж илрүүлсэн бөгөөд  АЦС-ын ойролцоо амьдарч буй хүүхдүүдийн дунд бусад төрлийн хорт хавдрын өвчлөл 60 хувиар нэмэгддэг гэсэн нээлт хийжээ. KiKK судалгааны дүгнэлтийг Герман улсын Цацраг туяанаас хамгаалах төрийн албанаас үнэн зөв хэмээн баталсан юм байна.
 
Харин Их Британийн Засгийн газрын дэргэдэх Байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй цацраг идэвхийн нөлөөллийн асуудлаар зөвлөх Эрдмийн Зөвлөлөөс өнгөрсөн жил гаргасан тайланд АЦС-аас ялгарах цацраг нь бага насны хүүхдийн цусны хорт хавдар болон бусад төрлийн хорт хавдаар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлсэн тухай баттай нотолгоо алга гэж мэдэгджээ. Тус тайланг бэлтгэхдээ 1969-2004 онуудад бүртгэгдсэн Их Британий хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн бүртгэл мэдээг ашиглаж, мөн тус улсын 13 АЦС-ын ойролцоо амьдарч буй 5 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөлийн тухай тоо баримтыг судалсан байна.Өмнө нь The Ecologist сэтгүүлд ярилцлага өгөхдөө “АЦС нь бага насны хүүхэд цусны хорт хавдраар өвчлөхтэй холбоотой” хэмээн дурьдаж байсан  Ворвикийн Их Сургуулийн доктор Пол Дорфман “Герман улсын хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн бүртгэл мэдээллийн сангаас зохион байгуулсан статистикийн аргачлал, боловсруулалтын өндөр чанартай KiKK судалгааны дүгнэлтийг Францын судалгаа дахин нотоллоо” гэж мэдэгджээ. 

Их Британий Эрдмийн зөвлөл KiKK судалгааны дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ   хорт хавдарыг цацраг туяанаас бус харин хүн ам холигдсоны улмаас тархсан вирусын  халдвараас үүдсэн гэдэг онол дэвшүүлжээ. Харин доктор Дорфманы хэлж буйгаар Их Британий Эрдмийн зөвлөлийнхөн ямар нэг вирус илрүүлж чадаагүй бөгөөд хорт хавдар үүсгэж буй учир шалтгааныг тайлбарлаж чадахгүй байгаа аж. “Тэд бага насны хүүхдийн хорт хавдрын өвчлөлд олон янзын хүчин зүйл нөлөөтэй гэж үзэж байгаа тул одоохондоо зөвхөн онол дэвшүүлсэн. Ямар ч байлаа гэсэн Эрдмийн Зөвлөлийнхний өгсөн тайлбар нь хорт хавдар үүсгэгч нь цацраг идэвх байхыг огт үгүйсгээгүй” гэж тэрбээр  ярьжээ.

Доктор Дорфман нь урьд нь тус Зөвлөлийн нарийн бичгийн албыг хашиж байсан юм. Тэрбээр цааш нь Герман, Английн Селлафилд хавьд, бас Францын АЦС-ууд орчин тойронд ямар нэг гаж нөлөө байгаа нь тодорхой. Их Британий Эрдмийн Зөвлөл юу ч гэж мэдэгдсэн АЦС нь өвчлөлийг шууд үүсгэдэггүй юмаа гэхэд ямар нэг байдлаар холбоотой нь улам бүр илэрхий болж байна гэж хэлсэн байна.

Их Британий Эрдмийн зөвлөлийн гишүүн доктор Керри Брумаас энэ талаар тайлбар хүсэхэд 2012 оны 3-р сард болох ээлжит хуралдаанаараа Францын эрдэмтдийн судалгааг авч хэлэлцэнэ гэж хариулсан байна.

….
Орчуулсан Амарлин http://golomt/org

 

Nuclear special Links between childhood leukaemia and nuclear power plant radiation

The UK government”s scientific advisory group found no link between childhood leukaemia and proximity to nuclear power plants, but German and French research has found an alarming doubling of risk

In the latest development in the debate over to what extent there is a link between childhood leukaemia and radiation from nuclear power plants, a French study has found a doubling in the incidence of the disease among children under 5 living within 5-kilometre radius of a nuclear plant.

The study, conducted by the Institut de Radioprotection et de Surete Nucleaire (INSERM) and reported in the International Journal on Cancer in January 2012, looked at child leukaemia cases nationwide diagnosed between 2002 and 2007, with addresses coded around 19 nuclear power plants. It demonstrated a stastically signficant doubling of the incidence of leukaemia childhood near nuclear power plants.

The French study confirms an earlier German study, known as the KiKK, which found a doubling of the incidence of child leukaemia near nuclear power plants, and an increased risk of 60 per cent for all childhood cancers. The KiKK findings were confirmed by the German Federal Office for Radiation Protection.

However, last year the UK government”s scientific advisory Committee on the Medical Effects of Radiation on the Environment (COMARE), in a report ‘Further consideration of the incidence of childhood leukaemia around nuclear power plants in Great Britain” concluded that it, ‘has found no reason to change its previous advice that there is no evidence to support the view that there is an increased risk of childhood leukaemia and other cancers in the vicinity of NPPs [nuclear power plants] due to radiation effects.”

The report analysed geographical data on the incidence of leukaemia in children under 5 living in the vicinity of 13 nuclear power plants. It used cancer registration data for Great Britain from 1969 to 2004.

Dr Paul Dorfman, of the University of Warwick who earlier commented in the Ecologist about the link between childhood leukaemia and nuclear power plants says, ‘what the French study does is confirm the earlier KiKK findings, a very statistically sound study by the German Childhood Cancer Registry”.

COMARE accepted the findings of the KiKK study, but rather than radiation being a causative factor, it pointed to growing evidence of the role of a viral infection, the so-called population mixing theory. ‘There is some potential for this to happen, but no virus has actually been identified, it”s just a suggestion, a concept. Because a virus hasn”t been identified, COMARE can”t show causation. For COMARE to use this as a blanket explanation for an increase in leukaemia rates is potentially misleading. It is not an either/or. In other words, radiation may very well play a part in these ill health excess,” says Dr Dorfman.

Dr Dorfman, the former Secretary to the government”s Committee examining radiation risks from internal emitters (CERRIE), says ‘It does seem clear that there is something going on around nuclear plants in Germany, in the UK around Sellafield and now in France. No matter what COMARE say, the scientific evidence for a clear association, if not a causal link, between operating nuclear plants and ill health in communities nearby seems increasingly compelling.”

When asked for comment, a member of COMARE”s Secretariat, Dr Kerry Broom, said that it is aware of the French INSERM study and will be discussing it at the next COMARE meeting in March.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
атар(182.160.45.128) 2013 оны 07 сарын 27

ҮҮНИЙГ сайн ойлгох хэрэгтэй атомын цах станц манайд зайлшгүй хэрэгтэй улс орны хөгжлийг эрс урагшлуулдаг

0  |  0
bi(114.31.70.31) 2013 оны 07 сарын 26

Atomin stantsig magtaad baigaa huniig uneheer oilgohgui baina. Mongol ulsin hun am olon bish tuunguigeer baij bolnoo.

0  |  0
Жагаа(112.72.12.9) 2013 оны 07 сарын 26

Нэг портер ураны шар нунтаг зарна. Тэгшбаяр дарга өөрөө хэлээрээ долоож аюулгүй гэдгийг нь шалгаж нотолсон.

0  |  0
зочин(202.21.106.167) 2013 оны 07 сарын 26

Атомын цахилгаан станц барих нь сөрөг үр дагавар ихтэй тул татгалзах хэрэгтэй

0  |  0
Top