АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогсоод байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 10

АНУ-ын төсвийн жил 10-р сарын 1-нд эхлэсэн ч Засгийн газрын үйл ажиллагаа зогсоод 9 хонож байна. Учир нь тус улсын конгресс төсвөө баталж чадахгүй байгаа.  Энэхүү улс төрийн түр зуурын хямралд харьцангуй тогтвортой байсан хөрөнгийн зах зээл fiscal cliff буюу “Санхүүгийн хадан хясаа” гэж нэрлэгдээд байгаа тус улсын өрийн дээд хязгаарыг дахин авч хэлэлцэх хугацаа ойртож байгаатай уялдан унаж эхэллээ. Эрх баригчид өрийн дээд хязгаарыг нэмэх шийдэлд хүрч чадахгүй бол дэлхийн санхүүгийн хямралаас гарч ядан, эмзэг байгаа АНУ-ын эдийн засаг буцаад уналтад орж, энэ нь улмаар дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж шинжээчид үзэж байна. Хэдийгээр нийт өрийн дээд хязгаар нь шинээр авах өрийн хэмжээг тогтоох боловч одоо үүсээд байгаа төсвийн маргаан нь энэхүү өрийн асуудалтай шууд холбоотой биш гэж хэлж болно.

Демократууд болон Бүгд найрамдах намынхан АНУ-ын өрийг хэмжээг багасгах нь зүйтэй гэдэг дээр санал нэг байгаа ч ямар арга замаар гэдэг дээрээ санал зөрөлдөөд зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа ажээ. Демократууд Засгийн газрын зардлыг танах, татварын хэмжээг өсгөх, харин Бүгд Найрамдах намынхан татварыг нэмэлгүйгээр төсвийг их хэмжээгээр хумих, улмаар эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top