Америк дампуурахад хэн илүү хохирох вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 12

Дэлхийн тэргүүлэгч гүрэн АНУ тун хүнд байдалд ороод байна. Төсвийн жил нь энэ сарын 1-нд эхлэсэн ч Засгийн газрын үйл ажиллагаа нь зогсонги байдалтай болчихоод байгаа. Учир нь тус улсын конгресс төсвөө баталж чадахгүй байгаа.  Энэхүү улс төрийн түр зуурын хямралд харьцангуй тогтвортой байсан хөрөнгийн зах зээл fiscal cliff буюу “Санхүүгийн хадан хясаа” гэж нэрлэгдээд байгаа тус улсын өрийн дээд хязгаарыг дахин авч хэлэлцэх хугацаа ойртож байгаатай уялдан унаж эхэллээ. Эрх баригчид өрийн дээд хязгаарыг нэмэх шийдэлд хүрч чадахгүй бол дэлхийн санхүүгийн хямралаас гарч ядан, эмзэг байгаа АНУ-ын эдийн засаг буцаад уналтад орж, энэ нь улмаар дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж шинжээчид үзэж байна. Хэдийгээр нийт өрийн дээд хязгаар нь шинээр авах өрийн хэмжээг тогтоох боловч одоо үүсээд байгаа төсвийн маргаан нь энэхүү өрийн асуудалтай шууд холбоотой биш гэж хэлж болно.

 

Демократууд болон Бүгд найрамдах намынхан АНУ-ын өрийг хэмжээг багасгах нь зүйтэй гэдэг дээр санал нэг байгаа ч ямар арга замаар гэдэг дээрээ санал зөрөлдөөд зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа ажээ. Демократууд Засгийн газрын зардлыг танах, татварын хэмжээг өсгөх, харин Бүгд Найрамдах намынхан татварыг нэмэлгүйгээр төсвийг их хэмжээгээр хумих, улмаар эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм байна.

 

Тэгвэл дэлхийн ДНБ-ий 20 хувийг үйлдвэрлэгч ийм хүнд байдалд ороод байгаа нь Хятад, Япон зэрэг том эдийн засгуудыг хэдийнээ түгшээгээд байгаа юм. Манай өмнөд хөрш Америкийн хөрөнгийг их хэмжээгээр гаргахаас эмээж, АНУ-ын үнэт цаасаар авсан үүргээ биелүүлэхээс татгалзахгүй. Харин Япон АНУ-ын эдийн засагт Хятадаас бага хэмжээний хөрөнгө оруулсан боловч өрийг дарах аргагүй болсон нөхцөлд илүү хохирохоор байна. Нэг зүйлийг тодотгоход манай өмнөд хөршийн эрх баригчид 3,5 триллион хөрөнгөө доллароор хадгалж байгаа юм байна.

 

АНУ төсвийн хямралаас болж Хятад, Япон зэрэг томоохон хоёр зээлдүүлэгчдээ тавьсан өрөө дарж чадахгүй нөхцөлд байдалд орвол юу болохыг Оросын шинжээчид ид хэлэлцэж байгаа аж. Тухайлбал, Хятад улс АНУ-ын бараг 1,3 триллион долларын үнэт цаас авчээ. 1 триллион доллар оруулсан Япон дараа нь бичигдэж байна. Тиймээс ч Хятадын сангийн дэд сайд үнэт цаасанд оруулсан хөрөнгийн аюулгүй байдлыг баталгаатай болгохыг Вашингтоноос шаардаад байна. Харин Японы Сангийн сайд Тао Асо Токио өрийг дарах аргагүй болохын хор холбогдлыг харгалзах ёстой гэж мэдэгдсэн байна. Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер Бээжин,Токио хоёр өртэй этгээдийн хариуцлагыг бараг нэг зэрэг дурдсанд анхаарлыг хандуулаад “эдгээр нь АНУ-ын эдийн засагт хөрөнгө оруулж байгаа томоохон хоёр улс юм. Хятад, Японы хоорондын харилцаа сайн биш байсан ч эв санааны нэгдэлтэй уйл ажиллагаа явуулж байна” гэжээ.

 

Хятад улс долларын ханшийн эрс хэлбэлзэлээс эмээж, хөрөнгө оруулалтын үүргээ биелүүлэхээс татгалзахгүй гэж Яков Бергер үзэж байна. Тэрээр хэлэхдээ “Хятад АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байна. Хятад ямагт тун хариуцлагатай байж, 2008 онд санхүүгийн хямрал гарсан нөхцөлд үнэт цаасаар зах зээлийг дайрч, АНУ-ын байдлыг даамжруулсангүй.Хятадын ийм байр суурь дотоодын хямралыг давж, улс орныхоо төдийгүй дэлхий дахины өмнө хариуцлагаа ухамсарлахад нь АНУ-д туслана. Хятад үүнд багагүй үүрэг гүйцэтгэж мэднэ.Иймээс хятадын мэдэгдэл бол дайн зарлах биш, анхааруулсан үйл хэрэг” гэсэн байна.

 

Уг нь Вашингтон, Бээжин хоёр нягт холбоотой гэдгийг дэлхий даяар мэдэж буй. АНУ-д төсвийн хямрал гарсан нөхцөлд Хятадын хувьд даатгал л нэн чухал болсон гэж Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев хэлж байна. Мөн тэрээр “Хятадаас АНУ-д, АНУ-аас Хятадад хөрөнгө оруулсан. Энэ нь үнэн чанартаа харилцан хөрөнгө оруулалт билээ. Иймээс Хятад дангаар хөрөнгөө буцааж авахгүй. Буцааж авбал АНУ хөрөнгөө Хятадаас буцааж мэднэ. Энэ нь хоёр талын үйл явц юм. Иймээс Хятад 2008 онд АНУ-ын банкууд дампуурсантай адил асуудал тулгарах үед даатгалд л гойд анхаарал тавина. Өөрөөр хэлвэл Хятад төрийн нэмэлт үүрэг авахыг шаардах бодолтой байна. Миний бодоход төсвийн хямралаас болж АНУ-ын эдийн засаг сүйднэ гэж Хятад үзэхгүй байна” гэсэн байга. Мөн өөр нэгэн туршлагатай шинжээч хэлэхдээ “Хятад байдал ийм болохыг тааварлаж, АНУ-ын үнэт цаасыг худалдахыг оролдсон билээ. Тус улс дотоодын зах зээлийг баримжаалах шийдвэр бүр хоёр жилийн өмнө гаргав. Энэ нь зөв шийдвэр болсон. Японы байдал эдийн засгийн дотоодын асуудлаас болж Хятадынхаас сул дорой байна. Япон АНУ-аас илүү их шаалтгаалж байна. Хятад бол асар их үйлдвэрлэлтэй улс юм. “Фукушимагийн” хор холбогдол мэт асуудал байдлы нь хүндрүүлэхгүй байна. Японыг бодоход эдийн засгийн олон салбар нь жигд хөгжиж байна” гэжээ. 

 

Тэгэхээр шинжээчдийн үзэж буйгаар Америк хямралд бүрэн автлаа гэхэд илүү их хохирлыг Хятад биш Наран улс үзэх магадлалтай харагдаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2(103.26.194.60) 2013 оны 10 сарын 14

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО

0  |  0
Top