Мандэлагийн үхэл: Түүнийг залгамжлах “Дэлхийн хүн” хэн бэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 18

Нельсон Мандэлаг дэлхийн нийтийн шинжтэй асуудлыг шийдвэрлэх үүднээс олон санаачилга гаргаж, энх тайвны үйлсэд бусдыг уриалан дууддаг байснаар нь олон улсад “Дэлхийн хүн” хэмээн нэрийдэх болсон. Ёс суртахуун, итгэл үнэмшил нь түүний амжилтын эх үндэс болсон төдийгүй, түүнийг Махатма Гандитай зүйрлэх нь бий.

Индонези, Кашмир, Бурунди, Конго, Израиль, Палестины орнуудын асуудал, Стэфэн Лорэнсийн аллага, ДОХ-ын аюулыг сурталчилан таниулсан гээд энэ эрхмийн олон улсад оруулсан хувь нэмрийг дурьдаж дуусахааргүй их. Бурундигийн урт удаан хугацаанд үргэлжилсэн маргааны хувьд тэрээр хамгийн чухал зохицуулагчийн үүргийг гүйцэтгэсэн юм. Мэдээж түүний хийсэн бүхэн олны таашаалд нийцээгүй. Тэрээр 1999 онд Косовогийн асуудалд олон улс хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцсэн төдийгүй хэд хэдэн удаа АНУ-ын гадаад бодлогыг шүүмжилж байсан удаатай. Үүний хажуугаар түүний Каддафи хурандаатай ойр дотно нөхөрсөг харилцаа нь олныг гайхшруулж байв. Мөн түүнийг ДОХ-ын аюулын талаар хэт оройтсон хойно арга хэмжээ авсан ч гэж үзэх нь бас бий.

Гэсэн хэдий ч шүүмжлэгчид хүртэл түүний олон нийтийн тавцан дахь нэр хүндтэй байр суурьтай эвлэрч байлаа. “Хүний эрхийн төлөө тэмцэгч шударга шоронгийн хоригдлоос хэрхэн улс төрийн бодит лидер, өнөөгийн Өмнөд Африкийн эцэг, цаашлаад “дэлхийн хүн” болсон нь одоо ч олны сонирхлыг ихээр татдаг билээ. Энэ нь мэдээж түүний гарамгай чадвар, тууштай зантай нягт холбоотой юм. Мандэла бол олон улсын өндөр албан тушаалтны төдийгүй поп одод, супермоделиуд гэх мэт янз бүрийн салбарын хүмүүсийн хүндэлж биширч үлгэр дууриалал байсан” хэмээн  Вашингтон дахь “Feature Story News”-ийн сурвалжлагч Саймон Маркс хэлсэн юм.

                   Харин одоо бусдыг сайн сайханд хэн уриалан дуудах вэ

Мэдээж өнгөрсөн жилүүдэд олон нийтэд дуу хоолойгоо хүргэсэн төрийн зүтгэлтнүүд олон байсан. Гэвч тэдний ихэнхийн үйл ажиллагаа нь дотоодын улс төрийн бодлогод суурилсан, аль эсвэл өөрийн улс орны хүсэлтээр иймэрхүү арга хэмжээ авсан нь харагдсан.

Жишээлбэл АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч Жимми Картэр зарим нэг ярвигтай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр Умард Солонгосыг зорьсон төдийгүй Өмнөд Африкт ардчиллыг тогтооход асар их хувь нэмэр оруулсан хүн юм. Гэвч түүнд дэлхийн хүн болоход Мандэлад байдаг шиг сэтгэл хөдөлгөм чанар тун бага.

Харин Тони Блэйрын хувьд өмнөх Иракийн дайны үеийн алдаагаа өнгөлөн далдлах зорилгоор Ойрхи Дорнодод очиж асуудлыг шийдэх оролдлого хйисэн боловч тэр нь яалт ч үгүй бүтэлгүйтсэн юм.

Өөр нэгэн нэр дэвшигч бол Ан Сан Су Къю. Тэрбээр мөн адил хүний эрхийн төлөө тэмцэлд ялж чадсан хэдий ч Мандэла шиг амжилт үзүүлэх эсэх нь мөн л эргэлзээтэй.

Нельсон Мандэлагийн хамгийн онцлууштай үйл хэргийн нэг бол хүү Магатогийнхоо үхлийн дараа буюу 2005 онд Африкийн зарим улс оронд хориотой сэдэв байсан  ХДХВ/ДОХ-ын тухай дахин сэрэмжлүүлж, асуудлыг өөр өнцгөөс харахыг уриалж  байсан явдал юм.

Мадиба /Манделагийн хоч/ улс төрийн шинжтэй олон ээдрээтэй асуудлын гарцыг олж чадсан  хэрнээ маш энгийн хүн байсан. Магадгүй түүнийг анх харахад хонио хариулж яваа энгийн нэг малчин залуу шиг тийм энгийн хэрнээ дотно мэдрэмж төрнө. Тэр хаад ноёдтой ч,  энгийн харц ардтай ч яг адилхан харьцдаг байв. Цаг завгүй ажлынхаа хажуугаар ямар ч хүнтэй ярилцах цаг гаргаж, тэдний нэр усыг нь тодоор санадаг байсан нь ч мөн үүнд хамаатай. Нэг үгээр хэлбэл түүнд хүний бахархаж дээдэлдэг бүхий л чанарууд багтсан байсан юм.

Махатма Ганди, Нельсон Мандэла, Ан Сан Су Кью нар бүгд өмнө нь өөрийн үзэл бодлыг илэрхийлснээс болж хоригдож байсан ба ийнхүү өөрийн амиараа дэнчин тавин байж \золиослон\ үзэл бодолдоо тууштай үлдсэн нь тэдний амжилтын суурь болсон. Гэсэн хэдий ч дан үзэл бодлынхоо төлөө ял эдэлж суугаа бүхэн ийм амжилтанд хүрч бусдыг байлдан дагуулна гэвэл худлаа. Учир нь Хятад болон Хойд Солонгост бидний мэдэхгүй хэдэн зуун  хоригдол үзэл суртлынхаа төлөө хоригдож байгаа. Энэ бшхнийх нь төлөө бид тэднийш магтан дуулж, дэмжиж байгаа нь тун бага. Энэ асуудалд ОНМХ болон Олон нийтийн сүлжээ сайтуудын  нөлөө нилээд чухал. Ялангуяа олон нийтийн цахим сүлжээ хөгжиж, хүнийг өнгөцхан байдлаар дүгнэх нь ихэссэн өнөө үед хувь хүний зарчим, итгэл үнэмшлээрээ олны хүндэтгэлийг хүлээж, т насан өөд болтлоо хадгалж үлдээх бүр ч амаргүй.


Нельсон Мандэла 89 насныхаа төрсөн өдрийн ойгоор дэлхийн тэргүүлэгчдийг эгнээндээ багтаасан “Ахмадууд” хэмээх бүлгэмийг байгуулсан бөгөөд тэд дэлхий дахинд болж буй чухал үйл явдалд өөрсдийн дүгнэлтийг хийж, зөвлөгөө өгч, санаа бодлоо хуваалцах юм. Энэ бүлгэмээс “Дэлхийн хүний“ амжилтыг давтах  нэгэн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тий зүйл болохгүй ч байж болно. Магадгүй ийм хосгүй хүмүүс дэлхий дээр хэдэн мяанган жилийн турш тоотой хэд ирдэг байж ч болох юм.

Яагаад заавал “Дэлхийн Хүн”-тэй болох гээд байгаа юм бэ гэсэн бодол танд төрж магадгүй. Учир нь манай хүн төрөлхтөнд ийм хүн маш их хэрэгтэй байна. Асуудлыг зөөллөн, удирдан чиглүүлэх хүнгүйгээр бид хэрцгий балмад зөрчил маргааныг шийдвэрлэхэд хүндрэлтэй болох юм. Тийм ч учраас хойч ирээдүйгээ сурган хүмүүжүүлж, тэдэнд зөв үлгэр дууриалал үзүүлэх хүн бидэнд зайлшгүй хэрэгтэй байна.

                                                                                                                                                                                                                                       Эх сурвалж - CNN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.14) 2013 оны 12 сарын 18

TS.Elbegdoj

0  |  0
Top