Өөхөнд боолттой дэлхий

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 04

Хүн төрөлхтөн нэг их удахгүй жингийн илүүдэлд бүрэн автана гэнэ. Яагаад гэвэл, 1980 оноос хойш хэт их жинтэй хүмүүсийн тоо тэрбум давсан гэж Их Британийн Гадаад хөгжлийн институтын судалгааны тайланд өгүүлжэ.

Ерөнхийдөө дэлхийн гурван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй болсон бөгөөд хэт их жингүй ч таргалалтад өртөгсөд өдөр ирэх тутам олширсоор байгаа аж. Их Британид л гэхэд насанд хүрэгчдийн 64 хувь нь жингийн илүүдэлтэй болжээ.

Үүнийг дагаад чихрийн шижин, зүрхний шигдээсээр өвчлөгсдийн тоо нэмэгдсэн байна. энэ бүхний гол шалтгаан нь хүн төрөлхтөний амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хөдөлгөөн хорьсон технологиуд хөгжсөнтэй холбоотой гэнэ.

Гадаад хөгжлийн институтын дүгнэлт

Биеийн жингийн индексийн судалгаагаар 1980-2008 оны хооронд жингийн илүүдлийн дундаж хувь 23-аас 34 болтлоо өсчээ. Хамгийн гол нь сүүлийн жилүүдэд хөгжингүй болон хурдацтай хөгжиж буй орнуудад ийм хандлага илүү байгааг ажигласан байна.

Сайн чанарын тарган мах, өөх тос, цагаан гурил, чихрийн хэрэглээ хэдэн арав дахин нэмэгдлээ. Яг нарийвчилсан судалгаагаар, хөгжингүй орнуудын 904 сая хүн жингийн илүүдэлтэй, харин 250 сая хүн хэт тарган болжээ. Эдгээрээс 570 сая нь дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудад ноогдоно. Хамгийн аюултай нь, өлсгөлөнд нэрвэгдсэн сая хүний идэх хоолыг 200 хүрэхгүй мянгуулаа зооглож байгаа нь гол асуудал гэж Хөгжлийн институт мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл, таргалалт дэлхий даяар жигд тархсан өвчлөл биш бөгөөд бүс нутгуудийн онцлог ихээхэн алаг цоог ялгааг харуулдаг аж. Тухайлбал, Хойд Африк, Ойрхи Дорнод, Латин Америк, Европт таргалалт харьцангуй өндөр хувьтай гардаг. Өөрөөр хэлбэл, хүн амынх нь 58 хувь тарган, таргалалтад хэт өртсөн. Харин Хойд Америк, Австралид энэ хувь бүр 70-аас дээш гарна.

Өндөр орлого, сэтгэл ханамж ба таргалалт

Зүүн өмнөд Ази, Төв Азид таргалалт бас л нэмэгдэж, 1980 онд долоон хувьтай байсан бол одоо 22 хувьд хүрчээ. Хятадад л гэхэд 20 гаруй жилийн дотор тарганчуудын тоо хоёр дахин нэмэгджээ. Энэ улсын жингийн индекс Мексик, Өмнөд Африктай бараг адилхан гарсан нь хөгжлийн хурд нь адилхан гэсэн үг аж.

Тайланд бичсэнээр, хүмүүсийн орлого өндөр болох тусам хүнсний сонголт нь өөрчлөгдөж, зар сурталчилгаанд автаж эхэлдэг. Хэрэглэдэг хүнсний нөр төрөл, тоо ч олширч, идэх хүсэл нь нэмэгддэг гэнэ.

Үүнээс гадна мөнгөтэй хүмүүс хот, суурин газарт амьдрах нь түгээмэл. Энэ нь хөдөлгөөн хумих “шилдэг арга” бөгөөд хооллолтын дадал дээр суугаа зуршил нэмэгдэхээр гарах үр дүн нь тодорхой. Мөн чихрийн шижин, хорт хавдар, зүрхний шигдээс, судас бүдүүрэл, даралт ихсэх зэрэг өвчнүүд тарганчуудыг дагадаг болохоор хөгжингүй орнуудын том асуудлуудын нэг болдог ажээ.

Дэлхийн сахарын үйлдвэрүүдийн хамгийн том хэрэглэгчдээр АНУ, Белги, Недерланд, Шинэ Зеланд, Коста Рика, Мексик тодорчээ. НҮБ-аас Засгийн газруудыг тамхи татахыг хориглодог шигээ таргалалтын эсрэг тууштай арга хэмжээ авахыг зөвлөжээ. Таргалахын эсрэг хууль баталсан ч болохгүй гэх зүйлгүй гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top