Иракийн асуудал хурцдаж эхэллээ. Тус улсын Ерөнхий сайд Нури Маликийн хэлснээр, үндэстнүүдийн зөрчил, алан хядах байгууллагуудын явуулга, суннитуудын сөргөлдөөнөөс болж энэ улсын амьдрал хэвийн болох ямар ч боломжгүй аж.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Иракийн Засгийн газарт тусламж үзүүлж, зэвсэг нийлүүлэх ба шаардлагатай тохиолдолд армийн хүчээ нэмэх болно гэж мэдэгдсэн.
Харин олон улсын зүгээс Иракийн дайн угаасаа дуусаагүй гэж үзсэн юм. CNN агентлаг Ирак дахь нөхцөл байдлыг ингэж дүгнэжээ.
Иракийн дайн өнөөдөр ч үргэлжилсээр
Иракийн дайн дууссан гэж албан ёсоор зарласан өнөөдрийг хүртэл энэ дайны уршгаар амиа алдагсдын тоо буурахгүй байна. Гэхдээ одоогийн дайн нь илүү иргэний шинжтэй, улсын хүн амын олонх шийтүүд болон хүчтэй цөөнх суннитын хооронд өрнөж байгаа. Дайны он жилүүд гэгдэх ойрын хэдэн жилд ч ийм олон хүн амь үрэгдээгүй.
Яагаад гэвэл шийтүүд Засгийн эрхийг авсан. Тэдний бодлого цэвэр АНУ тэргүүтэй барууныхны талд үйлчилж байна. Ингэснээр суннитууд үүнийг сөрж, эсэргүүцэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, дайн дуусахгүй нь АНУ Иракийг бөмбөгдөж эхлэхэд л мэдэгдсэн.
Хамгийн гол суннитуудын талд Аль-Кайда зэрэг олон улсын алан хядагчид байлдаж эхэлсэн нь байдлыг хүндрүүлэх гол хүчин зүйл болж байна. Одоо лалын шашинтнуудын томоохон төв Фаллужа, Рамади хотууд сөрөг хүчний гарт орсон. Тэгэхээр Иракийн Засгийн газар болон АНУ-ын гол айж буй зүйл нь ирэх дөрөвдүгээр сард болох сонгууль. Түүнээс өмнө иргэний дайны гал дүрэлзэх вий.
Дэлхийн алан хядагчид Ирак руу чиглэв
Аль-Кайда бүлэглэлийн Афганистан, Пакистан дахь хүч суларсан. Туйлдаж ядарсан эдгээр үндэстнийг айлгаад ч нэмэргүй болсныг алан хядагчид ойлгож, гол хүчээ Иракт төвлөрүүлж, бүр Засгийн эрхийн төлөө тулалдаж эхлэв.
2011 оноос хойш Иракийн исламын төрийг унагаснаас хойш суннитууд цуст хядлагаа эхлүүлсэн ба хот, мужуудын засаг захиргааны байруудыг устгаж, мянга мянган гэмгүй иргэдийг хөнөөж байгаа.
Алан хядах Аль-Шахам бүлэглэл Иракийн аюулгүйн системийг эвдлэх зэргээр удаа дараа үймээн дэгдээж байгаа бөгөөд босогчид энхийг сахиулагчдын байгаа газар бүрт дайралт хийж байна.
АНУ Ирак руу тавих анхаарлаа сулруулахгүй
Фаллужа, Рамади хоёр АНУ-ын цэргийн гол түшиц газар байсан. 2004 онд хамгийн их цус урсгасан байлдаан болсон. Харин Рамадид Аль-Кайдагийн лидерүүдтэй зөвшилцөлд хүрч байжээ.
Гэхдээ одоо эдгээр газар дайны фронт болж хувирлаа. Хамгийн гол АНУ цэргээ татаж байгаа ч дахин илгээх талаар яриад эхэлсэн. Жон Керри Иракийн Засгийн газарт тусалж байгаа гэж хэлсэн ч үнэндээ энэ нь америкчуудын дайн байх болно гэж хөндлөнгийн шинжээчид үзэж байна.
Одоо Сири энэ дайнд оролцоно
Сирийн дайны үеэр иракчууд газрын тос нийлүүлж, бас бус тусламж илгээж байв. Гэхдээ Иракийн хөршийн байдал одоо ч сайжраагүй. Гэвч Иракийн иргэний дайн хурцадвал Сири үүнд оролцоно. Учир нь Аль-Шахам, Аль-Кайдагийн аль аль нь Ирак руу чиглэж байгаа ч Сири, Ливид амбицаа хадгална. Тэгэхээр хүссэн ч, хүсээгүй ч Сири Ирак руу хандана. Энэ тохиолдолд иргэний дайны гал бусад үндэстэн рүү ч оч үсэргэж мэднэ.
Ливи, Сири, Ирак-Бүс нутгийн зовлон
Аль-Кайдагийн амиа золиослогч өнгөрсөн пүрэв гаригт Бейрутын өмнөд хэсэгт бөмбөг тэсэлсэн. Энэ хэсэг лалын хэт даврагч Хэзболла бүлэглэлийн мэдэлд байдаг. Сирийн Ерөнхийлөгч Башал Асад алан хядагчдын суурин руу сөнөөгч онгоц илгээсэн ба тэднийг газрын хөрснөөс арчиж хаяхаа мэдэгдсэн. Ерөөс энэ бүсийн Засгийн газруудад дархлаа гээд байх зүйл байхгүй, хүч сул байгаа учраас дотоодын зөрчил хамгийн том дараа болох нь мэдээж.
Сэтгэгдэл ( 1 )
Ливи, Сири, Ирак-Бүс нутгийн зовлон гэнээ. Энэ 3 улсад нэг л улс гаднаас нөлөөлсөн дөө. сайн сана.