Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Батцогттой ярилцлаа.
-Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо барилгын аюулгүй ажиллагаагаатай холбоотой ямар ажил хийж байна?
-Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо барилгын аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна. Мөн цэнхэр карт хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Барилга хот байгуулалтын сайд нарын баталсан журам гарсан юм. Уг журмын дагуу батлагдаад яг улс орон даяар хэрэгжихээр болоод Хуульзүйн яаманд очсон. Гэтэл тэндээс нийтийн дагаж, мөрдөх журмыг зөрчсөн гээд буцаагдчихсан.
Тэгээд хэрэгжиж чадахгүй гацчихсан юм. Одоо эргэн залруулаад гурван яамны тушаал гараад ажиллах байх. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр хөөцөлдөж байна. 2012 онд барилга хөгжлийн төвтэй хамтраад манайх Барилгын талбайн инженер,ерөнхий енженер, зэрэг энэ салбарт ажиллаж байгаа 300 гаруй хүнийг сургалтанд хамруулсан юм. Түүнээс хойш барилгын осол 80 хувь буурсан байсан. Барилгын осол бууруулах чиглэлээр нилээд ажил хийж байгаа.
-Өчигдөр болсон “Макс”-ын барилгын ослыг хэн хариуцах ёстой вэ. Ямар алдаа гаргасан байна?
-Ослыг тухайн гүйцэтгэгч компани өөрөө хариуцах ёстой. Тухайн гүйцэтгэгч компанийн талбайн инженер, барилгын инженер, Хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажилтан зэрэг хүмүүсийн хариуцах асуудал. Тэд өглөө болгон ажлаа очиж шалгах ёстой. Ажлын байрны тоног төхөөрөмж, аюулгүй бүрэн бүтэн байна уу гэдгийг хянаж, шалгачихаад 100 хувь аюулгүй гэж үзсэн тохиолдолд тухайн барилгын ажилчдаа ажилд нь гаргадаг байх журамтай юм. Энэ аюулгүй ажиллагаан дээр л алдсан байна. Захиалагч байгууллагатай гэрээ байгуулсан байгаа. Тэр гэрээнийхээ дагуу л хариуцна.
-Ер нь барилгын компанийн ямар алдаанаас болж осол гараад байна?
-Захиалагч компани хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хувийг өгсөн л бол түүн дээр хяналт тавьж ажиллах ёстой юм. Зураг төсөл барилгын ажил зэрэгт тухайн захиалагч байгууллага үргэлж хяналт тавьж хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Тийм ч журамтай юм. Тухайн компанийн талбайн инженер гүйцэтгэгч компанийн гүйцэтгэлийн ажлыг хянадаг учиртай. Аюулгүй ажиллагааг нь 14 хоног тутам шалгаж, үзлэг хийдэг зүйл хэрэгжихгүй байна.
-Хариуцлага тооцох журмыг чангатгах уу, ер нь яавал ослын тоо буурах бол?
-Энэ ажилчдаа сургаагүйтэй шууд холбоотой. Барилгийн ажилчдыг сургалтанд хамруулах хэрэгтэй байна. Хувь хүнийг ерөөсөө сургахгүй байна. Зүгээр л 100 айлд зогсож байдаг, барилгын ажил хийнэ гэсэн мэргэжилтэй, мэргэжилгүй хүмүүсийг авч ажиллуулж байна. Тэднийг авахгүй бай гэж байгаа юм биш. Авч болно.
Гэрээнийхээ дагуу 14 хоног сургалтад хамруулаад шалгалт аваад тэнцсэн бол ажиллуул. Одоо барилгын хөдөлмөр хамгааллын инженерүүд хангалттай бэлтгэгдсэн байгаа. Өөрсдөө сургаж хувь хүн бүр өөр өөрийнхөө ажилд хариуцлагатай хандаж, хувийн болон бусдын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Мөн тухайн барилгын талбайн инженер захирлууд ажлын байрны тоноглол, ажлын байрыг бэлтгэх явцад өглөө болгон хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.
Аюулгүй ажиллагаанд хайнга хандаж болохгүй. Ажилчдаа ажилд гарахад нь бүх зүйлийг бэлдэж өгөөд орой буухад нь маргаашийн ажлын нөхцлийг нь бүрдүүлээд ажлаас буух хэрэгтэй байхгүй юу. Тэгэж хаа хаанаа хариуцлагатай ажиллахад осол гарах үндэслэл байхгүй болно. Манайхан ийм энгийн зүйлийг хийхгүй өөрөө өөрийнхөө ажил үүргийн хувиараар хийх ёстой зүйлээ хийхгүй байна.
-Барилгын осол болохоор дараа нь тоног төхөөрөмж чанарын шаардлага хангаагүй байсан гэдэг асуудал гардаг. Тэгэхээр тоног төхөөрмжинд хяналт тавихгүй байна уу?
-Тоног төхөөрөмжүүд бол урд хөршөөс л орж ирж байгаа. Стандартын дагуу хяналт шалгалтаар ороод хил давж байгаа юм чинь түүн дээр шаардлага хангахгүй гэж хэлж болохгүй. Шаардлага хангасан болоод л орж ирж байгаа. Тэртэй тэргүй мэргэжлийн хяналт энэ болно гээд баталгаажуулж өгч байгаа юм. Тоног төхөөрмжинд буруу өгч болохгүй, тэрнийг ажилуулж байгаа эзэн, ажилчид л хянаж ажиллах ёстой юм.
-Барилга барьж байгаа барилгачны хайнга, хэнэггүй, мэдэхгүйгээс болж бас осол гарсан удаа бий. Мэргэжлийн боловсрол олгох төвөөр дамжуулаад ч юм уу барилгын мэргэжил олгох сургалт, сургуулийг олноор нь хичээлүүлж, ажилчдын боловсролд анхаарвал нэлээд нөлөө үзүүлэх юм биш үү?
-Энэ асуудал яг одоо хөдөлмөрийн яаманд яригдаж байгаа. Боловролын хуульд энэ асуудлыг суулгаж өгөх хэрэгтэй. Бүр цэцэрлэг бага ангиас нь сургана. Тухайн хүүхэд цэцэрлэгт орсон цагаасаа аливаа зүйлийг яаж аюул осолгүй зөв нямбай хийж сурах вэ гэдэг асуудал байгаа юм. Хаана яаж суух, шатаар яаж гарах , зам хөндлөн гарахдаа яах ёстой.
Зааланд тоглохдоо яаж бэртэл гэмтэл авахгүй байх вэ. Гэдэг бүх зүйлийг бага боловсролоос нь суулгаад сургаад өгчихвөл тэр чинь давтамжаараа 15-20 жилийн дараа тэр хүнд төлөвшчихсэн байна. Тэгээд дээр нь дөрвөн жил сурахад хөдөлмөр хамгааллыг жинхэнэ сураад ойлгоод сайн мэргэжилтэн болоод гарч ирнэ.
Энэ асуудлыг бид яриад хоёр жил болж байна. Сайд нар сонсохоороо за за гээд л явдаг хийж хэрэгжүүлсэн юм байхгүй тэгээд л мартчихдаг.Нэг их хурал дээр очоод гацчихдаг асуудал байна. Японд бол үүнийг хэрэгжүүлдэг юм байна билээ. Бүр цэцэрлэгийн наснаас нь суулгаад өгчихсэн байгаа юм. Тэр хүүхдүүд том болоод ажлын байран дээр гарахад багаас нь төлөвшсөн учраас дор хаяж 70 хувийн мэдлэгтэй байгаа юм.
-Танай холбооноос яг үүн дээр ямар ажил хийж байна?
-Бид сургалт явуулж байна. Тэр сургалтад ирж байгаа талбайн инженерүүд биднийг доош нь хийж үл тоомсорлож байна. Энэ үнэн хэрэг дээрээ биднийг биш өөрсдийгөө доош нь хийж байгаа ажил шүү дээ. Аюулгүй ажиллагаа гэдэг асуудал амьдрал дунд өөрөө өөрсдөө сурдаг зүйл байхгүй юу. Мөн Гурван давхар барилга барилаа гэхэд тэр хүртлээ тор татах ёстой.
Таван давхарт ирэхээр нь тэр хүртэл татаад л явах учиртай юм. Аюулгүй ажиллагааг хангаж чадахгүй зөвхөн зорчих хэсгийг хамгаалж байна. Тэр хашаа гадаа явж байгаа хүмүүсийг хамгаалж чадахгүй ш дээ. Бид ийм л шаардлагыг тавьж ажилладаг. Хамгийн гол нь компаниуд өөрсдөө аюулгүй ажиллагааны алба гаргаж, алба дотроо 3-4 инженерийг тогтмол цалинжуулж ажиллах хэрэгтэй байна.
-Барилгын компаниуд болохоор бараг энд барилга барьж байна. Үүгээр битгий яв гэдэг нийтийн талбайд байгаа учраас явахгүй байх ямарч боломж байхгүй байна л даа?
-Явахгүй байх боломжгүй. Хаа сайгүй л барилга барьж байна. Цэнхэр зарт хөтөлбөр дээр нэлээд журам гаргаад баталсан байгаа. Эхлээгүй л байна. Холбогдох яам болон сайд нар баталчихвал хэргжээд эхэлнэ. Энэ нь нэлээд нөлөө үзүүлнэ.
-Зарим ослоос харахад энэ манай албан ёсны ажилтан байгаагүй гэдэг тухайн байгууллага ажилчныхаа гаргасан алдааг хариуцаж ажиллах ёстой юу?
-Хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны нөхцөл байдлыг хангаж ажилаж байгаа компани өөрөө хариуцах ёстой.
Н.Ганчимэг
Сэтгэгдэл ( 2 )
Үйлдвэрчин гэж юугаа мэдхгүй улс суух юм даа.гүйцэтгэгч компани харйуцах ёстой гэнэ үү.Захиалагч гүйцэтгэгч үү гээд өөр хоорондын гэрээ болон Хуулиар зохицуулагддаг юм.Мэдэмхийрээд байх чинь.бас өөрсдийгөө доош хийлгэж байгаа нь танай ажил хийдэггүй ажилтай гэх төрийн бус байгууллагын нүүр царай чинь тэр..барилгын салбартай холбогдож ажиллая гэвэл наад мэдлэг мэдээлэлээ сайжруулж сайн боловсон хүчин олж ав...битгий өдөр хоногийг үр дүнгүй өнгөрүүл..нэг удаа ч болов хамтарсан шалгалт хийжүзсийм үү.түүнийг нь асуугаач::Үйлдвэ рчинээ гэж
Үйлдвэрчин гэж юугаа мэдхгүй улс суух юм даа.гүйцэтгэгч компани харйуцах ёстой гэнэ үү.Захиалагч гүйцэтгэгч үү гээд өөр хоорондын гэрээ болон Хуулиар зохицуулагддаг юм.Мэдэмхийрээд байх чинь.бас өөрсдийгөө доош хийлгэж байгаа нь танай ажил хийдэггүй ажилтай гэх төрийн бус байгууллагын нүүр царай чинь тэр..барилгын салбартай холбогдож ажиллая гэвэл наад мэдлэг мэдээлэлээ сайжруулж сайн боловсон хүчин олж ав...битгий өдөр хоногийг үр дүнгүй өнгөрүүл..нэг удаа ч болов хамтарсан шалгалт хийжүзсийм үү.түүнийг нь асуугаач::Үйлдвэ рчинээ гэж