Евро бүсэд үүр гэгээрч мэдэх нь...

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

Энэ  оны эхний хагаc жилийн байдлаар дэлхийн эдийн засгийн байдал төдийлөн өнгө засахгүй нь гэсэн таамаглалыг шинжээчид өнгөрөгч оны сүүлээр хийгээд байсан. Тэгвэл Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлвийг өсгөсөн мэдээлэл хийсэн нь анхаарал татаж байна. Тодруулбал, АНУ,  Их Британийн эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор дэлхийн эдийн засаг эерэг байдалтай байх гэнэ. Олон улсын валютын сангий мэдээллээс харахад дэлхийн эдийн засаг 3.7 хувиар өснө гэсэн прогноз байна. Тэрдундаа арван оны өрийн хямралаас хойш сайтар засал авахгүй байгаа Евро бүсэд таатай үзүүлэлтүүд гарах бололтой. Евро бүсийн орнуудаас Их Британи хамгийн өндөр буюу 2.4 хувийн өсөлтийг үзүүлнэ гэж байна. Харин тооцоод байгаа өсөлтүүдийг бодитой бий болгохын тулд хөгжингүй орнууд эдийн засгаа дэмжих бодлогыг хэвээр нь үргэлжлүүлэх шаардлагатай гэж шинжээчид тэмдэглэж байгаа юм.  

 

Өнгөрсөн арвангурван оны тухайд АНУ-ын эдийн засгийн төлөв ялимгүй сэргэсэн. Грекийн өрийн хямралаас үүдэлтэй Евро бүсийн хямрал нь банк санхүү, төсвийн хямрал болж гүнзгийрсэн юм. Тиймээс Европын төв банкнаас өрийн хямралтай байгаа Грек, Португаль, Ирланд, Итали, Кипр зэрэг орнуудын засгийн газрын бондыг хязгааргүй хэмжээгээр худалдан авахад бэлэн гэдгээ зарлаж, мөнгөний бодлогын хүүг 0.5 хувь болгон бууруулсны зэрэгцээ ОУВС, Европын комисс, Европын төв банкны зүгээс төсвийн зардлыг огцом бууруулах хатуу нөхцөлтэйгээр дээрх орнуудад санхүүгийн туслалцаа үзүүлэхээр болсон юм.  Энэхүү арга хэмжээ нь санхүүгийн зах зээлийг тогтворжуулж, Евро бүсийн орнуудад хямд өртгөөр хөрөнгө босгох боломж олгож байгаа хэдий ч, үүний хариуд төсвийн хатуу сахилга бат шаардагдаж байгаагаас цалин, тэтгэвэр тэтгэмж буурах, ажилгүйдэл нэмэгдэх, дотоод эрэлт багасах зэрэг сөрөг нөлөөллүүд гарсаар байгаа. Үүний зэрэгцээ банкны салбарт олгож байгаа санхүүгийн нэмэлт эх үүсвэр нь эргээд бодит секторт зээл болж гарахгүй байгаагаас шалтгаалан Евро бүсийн эдийн засаг хангалттай сэргэж чадаагүй он дамнасан юм. Харин энэ онд Евро бүсэд үүр гэгээрч мэдэх нь...

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top