Хайртдаа барих хамгаас нандин “Хайрын бэлэг”

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

Поп хатагтай Б.Сарантуяа 2014 оны 02 сарын 14-нд дурлалт хосуудын “Гэгээн хайрын баяр”-т зориулан ердөө ганцхан удаа тоглогдох “Хайрын бэлэг” театрчилсан,  амьд шоу тоглолтоо өргөн барьж байна. Энэхүү тоглолт нь залуусын хайр дурлал, үнэнч сэтгэлийг зохиомжит уран сайхны утга найруулгаар харуулсанаараа урьд урьдны тоглолтуудаас онцлогтой болох юм. Тоглолт жүжигчилсэн найруулагаар бүхэлдээ удирдуулан, Дуучин Сарантуяагийн үе үеийн хайрын хит дуунуудаас бүрдэнэ.

Тоглолтонд олон авъяаслаг уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд тоглолтын театрчилсан илэрхийлэлийг УДЭТ-ийн залуу уран бүтээлчид болох жүжигчин Д.Ганцэцэг, Г.Дөлгөөн-Аюуш, Н.Баяржавхлан нар тайзнаа амьдруулах ажээ. Амьд тоглолтын хөгжмийн баг бүрэлдэхүүнд Дуучин Сарантуяагийн Дархан, Эрдэнэт болон бусад аймагуудад тоглогдсон “Хайрын Бурхан” аялан тоглолтын туршлагатай баг ажиллаж байна. Тус тоглолтонд “Никитон” хамтлагийн Бөмбөрчин Ж.Золбоо, “Никитон” хамтлагийн басс гитарчин Б.Буян-Өлзий, Даралтат хөгжимчин Ц.Байдраг, Гитарчин Т.Мөнх-Оргил, Цохивор хөгжимчин Б.Ганхөлөг болон бусад залуу хөгжимчид, Дуучин Б.Ядамсүрэн, Э.Болор-Уянга нар оролцоно.

Тоглолтын үеэр “Хамгийн амттай Шоколад”-ны дуудлага худалдаа, Шоколадны үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой гэнэтийн бэлгүүд энэ л үдэш задарч, хайртдаа бэлэглэх хамгийн нандин үдэш дуугаар биелэлээ олно. “Хайрын бэлэг”-ийг таньд зориулагч Дэлхийн амтыг танай гэрт “Есөн Од” компаны “Golden Gobi”.

Дурласан зүрхний тухай, Дуусашгүй аз жаргалын төлөө, Унтрашгүй итгэлийн талаар, хувирашгүй хайрын түүхийг “Хайрын Бэлэг” театрчилсан амьд тоглолтоос мэдрээрэй.

Тоглолт:

            2014 оны 2 сарын 14-ны 20:00 цагаас MARQUEE27 night club-т ердөө         

            ганцхан удаа болно.

Тоглолтын мэдээлэлийг:  

            70002075, 99919959, 95191134 утаснаас ...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top