ВВС дэлхийн улс орнуудын армийн зардалд судалгаа хийжээ. Стратеги судалгааны олон улсын хүрээлэнгээс “Армийн тэнцвэржилт” хэмээх бүтээл хэвлүүлсэн байна. Энд улс орнуудын армийн зардлын цаад зорилго юунд чиглэв гэдгийг тодорхойлох гэж оролдсон аж. Ялангуяа энэ нь дэлхий нийтийн тэнцвэртэй байдалд ямар нөлөөтэй вэ гэдгийг судалжээ.
Судалгааны тайлангаас харахад, 2013 онд армийн зардалд хамгийн их хөрөнгө зарсан улс АНУ бөгөөд ганц жилд 600 тэрбум ам.долларыг цэргийн салбарт оруулсан байх юм.
Харин хоёрдугаар манай урд хөрш оржээ. БНХАУ өнгөрсөн онд 112 тэрбумыг армид зарцуулсан гэж байгаа ч зэвсэглэл нь өндөр нууцлалтайд тооцогддог энэ улс үүнээс илүүг цэрэгт зарсан байж болзошгүй аж.
Хамгийн гол нь, Их Британи, Саудын Араб, ОХУ байр ухарч, хятадууд тэднийг гүйцэж түрүүлсэн байна. Шинжээчдийн үзэж буйгаар, Орос, Саудын Арабын зэвсгийн үйлдвэрлэл Их Британитай шууд холбоотой. Учир нь Их Британи үйлдвэрлэгч биш худалдан авагч учраас армийн салбарынхаа зардлыг танахаар үйлдвэрлэгч орнуудад шууд нөлөөлдөг.
Цаашдын чиг хандлага
Гэхдээ болгоомжлол хаана ч хэрэгтэй. Стратеги судалгааны олон улсын хүрээлэнгийн судалгаагаар валютын ханш, түүхий эдийн нийлүүлэлт зэрэг хүчин зүйл армийн зардалд нөлөөлдөг гэж үзсэн байна.
Их Британийн Засгийн газар армийн зардлаа танасан нь өнгөрсөн намрын валютын ханштай холбоотой ба ам.долларын фунт стерлингтэй харьцах ханш өссөн нь ийм шийдвэрт хүргэх нэг алхам болсон аж.
2012 онд Их Британи гуравдугаарт орж байхад ам.долларын хямрал эхэлсэн байсан юм. Харин 2013 онд тус улс эдийн засгийн хувьд армийг АНУ-тай адилтгах хэмжээнд очиж чадахгүй болсон. Харин өнгөрсөн сард Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Их Британи улс эдийн засгаараа дэлхийн дөрөв дэх том гүрэн болсон гэж зарлажээ. Гэхдээ нийгмийн бусад салбарыг өөд татахын тулд энэ онд армийн зардлыг өсгөх бодолгүй байгаа аж. Эдгээр шалтгаан нийлүүлэгч орнуудын индексийг буурахад нөлөөлсөн.
Харин БНХАУ армийн салбарт харьцангуй бие даасан, бусад орноос хараат бус. Тийм учраас дэлхийн зах зээл, валютын ханшид уягдалгүй армийн хөгжил нь тогтмол хурдаар өссөөр байна.
Үүнийг дагаад бүс нутгийн армийн зардал ч өсч байгаа. Азийн армийн салбарын зардал 2010 оноос хойш 23 хувиар өсчээ. Хятадын амбиц дэлхийн эрчим хүчний төв болоход чиглэгддэг. Ялангуяа далайд гол тоглогч болох нь хятадуудын төлөвлөгөө.
Одоо Хятадын армийн зардал Энэтхэгийнхээс гурав дахин их, Япон, Өмнөд Солонгос, Тайван, Въетнамынхыг нийлүүлснээс ч өндөр түвшинд хүрсэн.
Харин Ойрхи Дорнодын армийн зардал, зэвсэглэл Ливи, Иракийн аюулгүй байдал, Саудын Араб, Персийн булангийн улсуудын хэрэгцээг хангахад чиглэгдэж байна. Нэн ялангуяа, Ираны цөмийн хөтөлбөрөөс урьдчилан сэргийлэх бодлого энэ бүс нутагт идэвхтэй байгаа нь зардал өсөхөд нөлөөлж байгаа.
Харвагч, сөнөөгч, пуужингийн үйлдвэрлэл, худалдаа энэ бүсийн армийн салбарт зонхилж байгаа юм. Барууны зэвсгийн үйлдвэрүүдийн гол түнш нь Катар, Саудын Араб, АНЭУ бөгөөд тэд пуужин эсэргүүцэх системийг байнга шинэчлэх сонирхолтой. Гэхдээ эдгээр орны армийн уялдаа холбоо огт авцалдаагүй гэдгийг шинжээчид онцолжээ.
Хүчний шилжилт
Судалгаанаас харахад дэлхийн цэргийн хүч Ази руу төвлөрөх хандлагатай болсон ба Европын орнууд батлан хамгаалахынхаа зардлыг 2013 онд 53 хувиар бууруулжээ. Өөрөөр хэлбэл, хүчний харьцаа шилжиж байна.
Азийн орнууд өмнө нь зөвхөн НАТО, ОХУ-д байсан хүчийг худалдан авч, үйлдвэрлэж байгаа. Мэдээж Франц, Их Британийн хүч хэвээрээ байгаа ч ерөнхий хүч Азид төвлөрчээ. Одоо Хятадад АНУ-г гүйцэх нэг их асуудал биш. Энэ бол цаг хугацааны л асуудал юм.
АНУ-ын хувьд дэлхийн супер тоглогч болох амбицаа нуудаггүй бол Хятадын сонирхол харьцангуй хаагдмал. Тэд зарладаггүй. Шууд хийдэг гэдгээрээ барууны ертөнцөөс өөр.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 7 )
yas yuman deeree manaixan odoo armid xeden symaar byydaj vzdeg bilee dee byydaad c onox baildagch xowor bailgvi
bid nar l doosh xiij bdagboloxoos china ch ailgaj bna sh dee delxiig
Bid. Uhaantai baival hyatadiig nomhoruulj chad a shuu dee.tito shig
getel bidnii bj bgaag?
Bus nutagtaa ayul ,zanal,terror l avch irne dee.Hytad USA-n oriig zalgaval aimshig bolno.Bidende ch noloo ih ireh n damjiggui.
mongol uulas min yanda yan china udhgu bidenig