Улс төрийн тойм: Н.Энхбаярыг баривчлах операцийг эхлүүлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

Замын эрлэг “Там-Очир” ЗГ-аас 30 тэрбумыг нэхэж, намын даргаа шантаажилж эхэллээ

… Түүний тавьсан замаар явдаг  жолооч нар үгээ барж “Там-Очир”-ын зам хэмээн нэрлэсэн нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш. Гэтэл мань хүн мөнгөө авах гээд чадахгүй болохоор С.Батболд руу шантаажийн үг чулуудаж, “Засгийн газар юм хийхгүй байна” гэж шударга дүр эсгэв …

 

Ардын нам 238 мянган санал шууд худалдаж авна

… Одоогоор улсын хэмжээнд 238 мянган ахмад настан байна. Тэдэнд хишиг хувь хүртээхэд 238,6 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа юм. Энэ тухай Т.Гандийн яриаг сонссон Д.Хаянхярваа мэтийн гишүүд маш их олзуурхан “Олон удаа ярьсан даа. Бушуухан шийдэх хэрэгтэй. Чадах эсэхээ иргэддээ нэн даруй хэлье” гээд суудалдаа тогтож ядан өндөлзөв…

 

УИХ-ын хэлгүйчүүдэд: Ядаж Ц.Шинэбаяр шиг танигдаад ”үхээч” !!!

... Хан-Уул дүүргийн засаг дарга асан Д.Загджав, сумоч Д.Батбаяр, Монгол шуудан банкны захирлаар ажиллаж байсан Даш.Зоригт, “Монгол тамхи Со” компанийн захирал Ц.Дашдорж, Баян-Өлгийн Х.Жекей, А.Тлейхан, Д.Баделхан, “Монросцветмет” нэгдлийн захирал асан Х.Бадамсүрэн, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал болж томорч явсан Наранхүү гээд олон хүн хэлд орсонгүй...

 

Н.Энхбаярын нэрлэсэн Монголын 15 олигархи

... Аль ч талаас нь тайлбарласан утга ижил энэхүү олигархи хэмээгчийн тоонд Н.Энхбаярын тэргүүлсэн МАХН-ын нэрлэснээр Засгийн газрын 10 сайд, УИХ-ын дарга, дэд дарга нар цөм багтжээ. Товчхондоо Монголын төрийн өндөр дээд албан тушаалтнууд тэр чигээрээ олигархи болж таарч байна...

 

“Эх оронч”-ийн дүрд тоглогсод ичиг ичиг

...Ийм л “эх оронч”-доор удирдуулж яваа нь монгол түмний эз үү, эсвэл ... Энэ “эх оронч”-дыг харахаар нөгөө дундад зууны үеийн эмгэнэлт түүх шиг, энэ бидний цагийн эхлэл үед байсан шиг “анархи” нөхдүүдийн хэвшмэл дүр л нүдэнд бууна...

 

Баасан авгайн тэмцэл байртай болсноор өндөрлөв

...Саяхнаас хаврын синдром буюу хамтарсан жижиг намууд Засгийн газрыг огцруулахаар шамдаж ахуйд ганцхан Ахмадын чөлөөт холбооны тэргүүн харагдсангүй. Өөрөөс нь энэ тухай асуувал “Улс төрөөс зайгаа барьсан. Харин тэрний оронд манай хөдөлгөөн усгүй болж байгаа Улаанбаатартаа шилмүүс мод тарьж эхэлсэн” гэв...

 

Л.Гүндалай дахиад гүн балайрав

...Эрүүл мэндийн салбарт тендерийн луйвар гардан зохион байгуулсан байсан. Мөн эмч нарт ирэх ёстой Тайландын бэлгийн машинуудыг мань хүн дүүдээ шахсан нь илэрч АТГ-т шалгагдаж байлаа. Гэхдээ угийн хэрүүлч Л.Гүндалай энэ бүгдийгээ “Улс төржилт” хэмээн АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн даргыг хүртэл нэгэн өмгөөлөгч хүүхнийг хүчиндсэн болгож жүжиг тавьсаар хэргээс мултарсан юм. Иймээс түүнийг зарим нь “Гүнбалай” гэж өргөмжилдөг болоод байна...

 

Улсын баатар олигархитай Монголын төрд яаж итгэх юм бэ?

...Тэр дотор С,Батболд, М.Энхболд, С.Баяр гээд цуварч явснаа Э.Бат-Үүл гэсэн нэр гараад ирэв. Ардчилсан хувьсгалын удирдагчдын маань нэг гэгддэг энэ буурал буриад эр ингээд албан ёсны олигархи болжээ. Түүнтэй хамтран тэмцэж явсан нөхөд нь гайхаж байна. Гэхдээ нэгэнт иргэний байгууллагууд ийм үнэлэмж өгч байгааг бодоход Э.Бат-Үүл сүүлийн хэдэн жил тасралтгүй УИХ-д суухдаа зүгээр байгаагүй бололтой...

 

АН-ын дарга Н.Алтанхуяг “Засгийн газрыг огцруулах гэсэн нөхдөө ална” гэнэ

...Тус намын лидерүүд цугласан нэгэн хүлээн авалтан дээр халамцсан намын дарга Н.Алтанхуяг “Хамтарсан Засгийн газрын унагаах тухай яриа манайхны дотор гарч болохгүй. Ална шүү” хэмээн шүд зуун хэлсэн дуулдана...

 

Дарвагараас болдог дараагийн жишээ

...“Хилийн чанадад болдог улс төрийн жагсаал цуглааныг зохион байгуулдаг этгээдийг сайн танина. Тэр нөхөр Монголд ирчихээд байгаа. Гэхдээ хэн гэдгийг нь хэлэхгүй” гэсэн утгатай эрхэм гишүүний ярилцлаганд хууль цагдаагийнхан анхаарлаа хандуулбал хоёр гурван ч томоохон сэжүүр гаргаж авч болохоор байна...

 

Олигархи Л.Гансүхээс шоронгийн хар энерги л ялгардаг

...Сэтгүүлчдийг шүүх, цагдаагаар далайлгадаг эрхэм сайд маань Таван толгойн ордоос Хятад руу нүүрс зөөдөг хүнд даацын олон зуун автомашин газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж байгааг шал тоохгүй  мөртлөө хаусны асуудлаар шүүхдэлцэж явах завтай байдаг нь тун хачирхалтай...

 

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр: Миний утсыг байнга чагнаж байгаа

....УИХ-ын гишүүн Г.Батхүү гэхэд АПУ-гийн хүн биз дээ. За тэгээд МСS групп байна. Үүний томоохон хувь эзэмшигчдийн нэг нь С.Баярцогт гээд арагшаа нэрс нь цуваад яваад байна даа. Нэг гартаа архи бариад нөгөө гартаа УИХ-ын гишүүний үнэмлэх бариад яваад байж боломгүй байна. Архидалт өнөөдөр Үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа гол зүйлийн нэг боллоо...

 

Хоосон зүйл барьцаалж 23 сая доллар зээлсэн Д.Сугар, Б.Энэбиш нар банкируудтай сонгуулийн наймаа хийжээ

...Нэг өглөө Төрийн Өмчийн Хорооны дарга Д.Сугарын найруулгаар гайтай тэр “Хүний хөгжил сан”-д нь 23 сая доллар хийлгэхээр болжээ. Таван толгойн ордыг ашиглах ажил эхлээгүй байхад түүнд мөнгө олдож л байвал их бага нь ч хамаагүй болсон юм. Ингээд Д.Сугар дарга нь сүүхээчлэн дотоодынхоо хэдэн банкуудад бадар барихаар шийдсэн байж..

 

Томчуудын тансаглалд зориулан таван нисдэг тэрэг орж иржээ

... Нисдэг тэргүүд дундаа хоёр жолоочтой бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газраас зөвшөөрлөө авч, хүссэн үедээ орон нутагт нислэг үйлдэж байгаа гэнэ ...

 

Хахууль тараадаг Ш.Сайхансамбуу гишүүний бас нэг ”но”

...Би ер нь тэр цаасан дээр үнэн бичдэггүй. Монгол Улс сүртэй нягталж бүртгэдэггүй юм чинь тэнд бичсэн, бичүүлсэн болж яадаг юм. Иргэний үнэмлэхээр нь л бүртгэдэг байхад болно...

 

Н.Энхбаярыг баривчлах операцийг эхлүүлжээ

...Үйл явдлын өрнөлөөс ажиглахад Н.Энхбаярыг Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбон барьж болох гарцаагүй баримт эрх баригчдад олдсон байж магадгүй байна. Түүнийгээ гаргаж тавихын тулд нийгмийн уур амьсгалыг бэлтгэх кампанит ажил явуулж эхэлсэн бололтой...

 

Zindaa.mn сайтын Улс төрийн мэдээллийн алба.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top