Зөвхөн эмэгтэйчүүдийг ажиллуулдаг уурхай Англид байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 10

Монгол Улс дэлхийн түүхэнд анх удаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрхийг хуулиар тэгшилсэн орон аж. Монгол эмэгтэй хүн сонгуульд санал өгч байхад өрнийн соёлт Англи, Францад бүсгүй хүн эр хүнээс доор заяатай байжээ.

Тэр ч бүү хэл, 170 жилийн өмнө Британид зөвхөн эмэгтэй хүмүүсийг ажиллуулдаг уурхай байжээ. Зурагт гарсан хоёр бүсгүй тэдгээр зовлонт эмэгтэйчүүдийн дунд ажиллаж байсан гэнэ.

1842 оны тавдугаар сарын нэгэн өглөө “Morning Chronicle”, “The Times”-т далд уурхайд дандаа бүсгүйчүүдийг ажиллуулдаг тухай нийтлэл гарч, шуугиан тарьжээ. Тэднийг яг л ажлын мал мэт зүтгүүлж, хүнд төмөр тэргэнд ачсан нүүрс түрүүлж байсныг харсан сурвалжлагч ийнхүү нийтлэл бичсэн байна.

Тухайн үед хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрийн эздийн мөлжлөгийг ид эсэргүүцэж байсан бөгөөд уг уурхайд сураггүй алга болсон залуу охид, бүсгүйчүүд ажиллаж байсныг илрүүлсэн аж.

Хамгийн аймшигтай нь хөөрхий бүсгүйчүүд ажлын мал болохоос гадна бэлгийн боолчлолд орсон байжээ. Тэднийг нүцгэнээр ажиллуулж, гаж донтой язгууртнууд түүнийг нь харахын тулд их мөнгө төлдөгбайсныг ч илрүүлсэн байна.

Ингээд уг нийтлэлийн мөрөөр нийгэмд хүний эрхийн төлөө тэмцлийн гал ассан ба хүмүүс энэ уурхайн талаарх мэдээллийг ил болгохыг Засгийн газраас шаардаж байв. Гэвч язгууртнуудын явцуу эрх ашгийн улмаас баримт нотолгоог үгүй хийж дөнгөжээ.

Харин Английн нийгэмд томоохон реформ хийх эхлэлийг тавьсан лорд Эшлийн хүчин зүтгэлээр соёлт орны эмэгтэй боолчуудыг чөлөөлж чадсан гэдэг. 1840 онд лорд Эшли Хатан хаан Викторияд хангалттай баримт бүхий тайлан авчирснаар энэ асуудлыг шийдэх үндэс тавигдсан байна.

Хамгийн гол нь, эдгээр охид бүсгүйчүүдийн ахмад нь л гэхэд дөнгөж 21 настай байсан аж. Умард Шотландын Ланкашир дахь Йоркширын энэ уурхайн үлдэгдэл одоо ч бий. Тэнд жил бүр олон мянган бүсгүй цуглаж, өөрсдийн эрхийн төлөө жагсдаг.

Ийнхүү дэлхийн түүхэнд дан эмэгтэйчүүдийг боолчилж байсан баримтыг анх удаа ил болгожээ. Харамсалтай нь өнөөгийн дэлхий ертөнцөд ч ийм тохиолдол олонтаа гарч байгаа. Уурхай, үйлдвэр мэтэд боолчлохгүй ч бэлгийн мөлжлөг, хүний наймааны золиос болон жил бүр олон мянган охид, бүсгүйчүүд амиа алдан, сураггүй алга болсоор байгаа.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
n(202.170.68.130) 2014 оны 03 сарын 11

худлаа бичих юм, Их Британийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөн аль 18-р зуунаас өрнөж түүний нөлөөгөөр дэлхий даяар эмэгтэйчүүдийн хөдөлгөөн өрнөсөн юм шүү дээ. Үүнийг нь Ленин дэмжиж Орос эмэгтэйчүүд эрх тэгш эрхтэй болж байж тэр нь манайд 20-р зууны эхээр л дөнгөж ирсэн, ийм хичээл монголоос бусад оронд магистр, докторын сургалтанд заавал байдаг юм

0  |  0
dul(182.160.6.193) 2014 оны 03 сарын 11

Yu ch gehevdee heleh ug alga. Mongoldoo tursundu bayrlaj bna.

0  |  0
Top