Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн кабинеттэй болно

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 21

"Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих үндэсний стратеги"-ийг эхний ээлжинд 2014-2018 оны туршид хэрэгжүүлэхээр болсон. Энэ хугацаанд бүх II шатлалын эмнэлгүүдэд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинеттай болох бөгөөд тус кабинетад ажиллах эрэгтэйчүүдийн эмч нарыг бэлтгэхээр төлөвлөжээ.
Энэхүү үндэсний хэмжээнд хэрэгжих стратеги бодлогын үр дүнд эрчүүдэд болон эрүүл мэндийн салбарын ажилтнууд, байгууллага хамт олон, гэр бүлийнх нь хүрээнд бүх насны эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах ойлголт, хандлагад эрс өөрчлөлт гарна гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zuv(182.160.42.103) 2025 оны 03 сарын 13

mash zuv erchuudee hairlah heregtei

1  |  0
Top