Н.Төмөрхуяг: Ард түмэн минь байхгүй бол би хэн ч биш

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 21

1980 оны сүүлээр Монголын нийтийн дууны урлагт хүч түрэн гарч ирсэн солгой гартай, бүрх малгайтай алдарт дуучин бол яахын аргагүй Намдагийн Төмөрхуяг. Тэрбээр “Амьдрал хайр дээр тогтдог” гэж намуухан дуулж, ард түмний сэтгэлийн нандин бүхнийг хөндөж чадсан гавьяатан.

Н.Төмөрхуяг гуай Насны намар, Зүрхний уяа зэрэг олон сайхан дууг чин сэтгэлээсээ дуулсаар ирсэн. Өнөөдөр тэрбээр МУГЖ хэмээх эрхэм хүндтэй шагналыг авлаа. Урт үсэнд нь буурал сууж, насны намартай золгосон Төмөрхуяг таяг тулж, бие нь ядруухан харагдах аж. Түүнийг найз хөгжмийн зохиолч Д.Бямбабаяр хөтөлж ирээд шагналыг нь авахууллаа.

Н.Төмөрхуяг нэгэнтээ “Сайн явахад миний найзууд гэж олон хүн байсан. Харин одоо цөөрсөн. Миний сайн найз байсан. Одоо ч хамгийн сайн найз минь хэвээрээ байгаа хүн бол Д.Бямбабаяр” гэж ярьж байсан удаатай. Харин түүний сайн найз өнөөдөр ч хэвээрээ байна. Эрчүүдийн сайхан нөхөрлөлийн тод жишээ энэ биз ээ. Тэрээр энэ эрхэм хүндтэй шагналыг авсны дараа сэтгэл нь ихэд хөдөлж уярсан байна лээ. Асуулт асуух бүрт нүдэнд нулимс цийлэлзэж, хоолой нь зангираад байх юм. Тэрбээр 30 гаруй жил дуулсны эцэст ийнхүү МУГЖ боллоо.


-Танд баяр хүргэе?

-Энэ хүндтэй шагналыг аваад сэтгэл маш их хөдөлж байна. Ерөнхийлөгчдөө, Монголын ард түмэндээ баярлалаа. Урлагт хөл тавиад 30 гаруй жил дууллаа. Энэ олон жил үнэнчээр зүтгэсний минь шагнал. Хөдөмөрийн гавьяаны одонг би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөсөө гардаж байсан юм.

-Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа таны чихэнд юм хэлээд байсан. Юу гэж захиж байна?

-Ерөнхийлөгч маань намайг урьд нь ч гэсэн “Төмөрөө минь, үлгэр жишээ сайхан яваарай” гэж байсан. Энэ удаа ч гэсэн тэр үгээ хэлсэн. Надад үлгэр жишээ, сайхан явахыг л захидаг хүн. Би Ерөнхийлөгчийнхөө захиасыг мартахгүй ээ.

-Та СТА авснаасаа хойш хэдэн жилийн дараа энэ цолыг авав?

-Хоёр жилийн дараа энэ цолыг авч байна. Энэ сайхан цолыг манай урлагаас сайхан сайхан хүмүүс надтай хамт авч байгаад би их баярлаж байна. Манай Х.Лхагваа, Ц.Хулан, Цэцэрлэг гээд үнэхээр хийсэн бүтээсэн зүйлтэй сайхан хүмүүс авлаа шүү.

-Та МУГЖ болсноо хэзээ мэдсэн бэ?

-Өчигдөр гэртээ сууж байсан чинь нэг хүн ирээд та МУГЖ болсон. Маргааш Төрийн ордонд очиж шагналаа авна шүү гэж хэлсэн.

-Ийм мэдээ сонсоход юу бодогдож байв?

-Миний дуулсан дуу бүрийг чин сэтгэлээсээ сонсдог ард түмэндээ их баярласан. Ард түмэн минь байхгүй, миний дууг сонсохгүй, дэмжихгүй  бол би хэн юм бэ. Хэн ч, юу ч биш шүү дээ. Тиймээс энэ бол ард түмний минь буян тэднийхээ буянаар дуучин гэгдэж, гавьяат болж явна даа.

-Таныг хэн, хаанаас тодорхойлж гавьяат болгов. Томоохон шагнал авахад тухайн хүний тодорхойлолт ирж, байж өгөх эсэхээ шийдвэрлэдэг шүү дээ?

-Шууд олгож байгаа анхны гавьяат байж магадгүй. Яагаад гэхээр намайг хэн ч гавьяат болгоё гэж тодорхойлолт бичээгүй. Ерөнхийлөгч ямар ч шалгуур, шүүлтүүргүйгээр энэ эрхэм цолыг надад олгосон байна. Их баярлалаа. Энэ бол ард түмний минь намайг гавьяат болгоё гэсэн их энерги. Миний хувь заяа байх.

-Та одоо дуулж байгаа юу. Гитар, дуугүйгээр таныг төсөөлөхгүй юм байна?

-Дуулж байгаа. Олон сайхан дуугаа дуулсаар байх болно. Дахиад ч олон дуу дуулна. Хайртай ард түмэндээ ая дуугаа өргөсөөр байх болно. Дуу, гитар хоёргүйгээр өөрийгөө төсөөлөхгүй шүү дээ.

-Олон сайхан дуунаас таны хамгийн хайртай дуу аль нь вэ. Аль дуугаа гэртээ хамгийн их аяладаг вэ?

-Ах нь хэлж чадахгүй байна. Дууны тухай ярихаар сэтгэл үймрээд уйлчих гээд байдаг юм. Санаанд ордоггүй. Дуулсан бүх л дуундаа би өөрийн үр хүүхэд шигээ хайртай.

-Хүүхдүүд тань том болцгоосон уу?

-Гурван хүүтэй. Том болоод тусдаа гарцгаасан. Би одоо ганцаараа амьдарч байна. Хааяа хүүхдүүд ирцгээнэ ээ.

-Таны дуулсан дуунд ард түмэн хайртай байдаг. Сэтгэлээ шингээж дуулж дээ гэж боддог?

-Би ямар сургууль соёлыг нь төгссөн биш дээ. Сэтгэлээсээ л дуулдаг. Миний сэтгэлээс гарсан болохоор хүний сэтгэлд хүрдэг байх.

-Гитарыг та анх хэнээр заалгаж сурч байсан бэ?

-Хэнээр ч заалгаж байгаагүй өөрөө мэдрэмжээрээ сурсан даа. Би солгой гартай учраас их эвгүй барина, хүн зааж өгөх гээд ч хэцүү шүү дээ.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.15) 2014 оны 03 сарын 22

za vayr hurgei. bas BYMBABAYRT bayrlalaa.sain naiz yum baina.eronhiilogchidoo bayrlalaa jiriin irgedee hairladagd chin. TOMORHUYGTAA BUR TOM bayr hurgej eruul enhiig husie.

0  |  0
Ogi(198.228.217.162) 2014 оны 03 сарын 22

Tiimee ene hun hiisen buteesen gaviyatai hun. Bayr hurgie.

0  |  0
Ninj(143.176.33.66) 2014 оны 03 сарын 21

bas neg ym heliiburhan hund 3 bolomjiig ogdog gesen Tomorhuyg,saihan amidrah bolomjiig harin aldchih shig bolson ,arhia baga uugaad aarcaa sain uugaad biee sain bodooroi

0  |  0
Ninj(143.176.33.66) 2014 оны 03 сарын 21

Mash ih bayrtai baina, saihan duuldaghun shuu bid chiniamidral hair deer togtdog gej duulsaar l irsen ter buhend Tomorhuyg maani hamt baidag shuu Tomorhyg gitar , duu ,har malgai 3 baihgui bol hen ch bish shuu dee unen unen

0  |  0
monhiin gerel(49.0.130.103) 2014 оны 03 сарын 21

dhan bnooo mash ih bayrlaj bn

0  |  0
gantsetseg(103.26.194.20) 2014 оны 03 сарын 21

Minii durtai duuchin. Bayartai bna. Az jargal sain saihanig husiee.

0  |  0
gantsetseg(103.26.194.19) 2014 оны 03 сарын 21

uneheer nudee olson shagnal bolson bna shu. Bayar hurgie

0  |  0
zochin(103.26.194.7) 2014 оны 03 сарын 21

ard tumendee bayrlalaa l ted bhgue bol bi hen ch bish gd heled bgaan bishuu! Bayr hurgii tanid!

0  |  0
Zochin(220.255.1.77) 2014 оны 03 сарын 21

Kkkd handaj helii. Joohon soyoltoi bai . Ugaasaa ard tumendee bayarlaj bgaagaa helj l bna shuudee . Yasan buhimduu baihiin

0  |  0
kkk(182.160.44.8) 2014 оны 03 сарын 21

kizda chin yu yu genee yrunhiilugch min ugluuch geh shig chi muu chamd ard tumenl ugsun baihshu

0  |  0
oyuna(202.179.20.209) 2014 оны 03 сарын 21

jinkhine gaviyatdaa bayar hurgiye!

0  |  0
saikhnaa(103.11.193.42) 2014 оны 03 сарын 21

Tumurhuyg ahdaa chin setgeleesee bayr hurgiy. uneheer nudee olson shagnal bnata urt udaan naslaarai.

0  |  0
hentii(14.53.34.128) 2014 оны 03 сарын 21

tand bayar hurgii.gants goy toglolt hiigeech.tuuniig huleesen hun ih l bgaa nh bhdaa.togloltzaaval hiigeerei

0  |  0
Top