Увс аймгийн Наранбулаг сумын Улаан үзүүр багийн малчин У.Магсаржавын хотонд ихэр ботго мэндэлсэн байна. Монголчууд ихэр ботго мэндлэх нь тэр жилийн өнгө сайхан гарч байна хэмээн эртнээс билэгшээсээр ирсэн билээ. Мөн газар дэлхий, байгаль эх хайр хишгээ харамгүй хайрлан талын Монголд ботго ихэрлүүлсэн нь сүүлийн 30 жилд ховорхон тохиолдол байлаа хэмээн настангууд билэгшээж байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )
Ихэр ботго шиг хорвоод ховор хосгүй төрсөн . . . гэдэг дээ
Аа хурай, аа хурай, аа хурай Ум дари дүдаари дүүри сухай.
Аа хурай, аа хурай, аа хурай