Эрдэнэт хотын 6-10, 2-23, 24, 27, 4-20, 26, 27 дугаар байруудад цууралт өгсөн байгаа талаар Эрдэнэтинфо сайт мэдээллээ. Тодруулбал аймгийн VI хорооллын 10 байрны оршин суугчийн гомдлын дагуу мэргэжлийн байгууллага ажиллахад тодорхой хэсэг нь барилгын нэгдүгээр блокын ханын хийцээс хөндийрч дээд хэсгтээ 100-120 мм онгорхой үүссэнээс гадна хамгийн ноцтой нь тус барилга урд тал руугаа 180-220 мм хазайсан байна.
Албаныхан энэ талаар хэлэхдээ 2001 оноос эдгээр байруудад цууралт үүсч, хайзайж эхэлсэн байна. Одоогоор эдгээрийг шийдэхийн тулд “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтарч магадгүй гэнэ. Учир нь дээрх орон сууцны оршин суугчдийн ихэнх хувь нь тус үйлдвэрийн ажилчид аж.

Сэтгэгдэл ( 1 )
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ЖОНШНЫ АСАР ИХ НӨӨЦТЭЙ ОРД ИЛРЭЭД БАГГҮЙ ХУГАЦАА ӨНГӨРЧ БАЙГАА Ч ЗӨВХӨН ХУЛД СУМЫН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН УГ ОРДЫГ НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ДУРААРАА ЭЗЭМШИЖ ХЭДХЭН ИРГЭН Л ЗАД БАЯЖИЖ БАЙНА 1 ИРГЭН Л ӨДӨРТӨӨ ЗҮГЭЭР Л ГАЗАРАА УХАЖ ЖОНШЫГ НЬ ЗАРААД Л 500,000 /ТАВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ/ ЦЭВЭР ОЛЖ САРДАА 15 САЯ ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ОЛЖ БАЙНА ЭНЭ БОЛ ТУХАЙН ГАЗРЫН ҮНЭН ТӨРХ ГЭВЧ ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭД ЯДУУ ХЭВЭЭРЭЭ ЭНЭ ШУДРАГА ТОГТОЛЦОО МӨН ҮҮ УГ НЬ ЭХ ОРНЫ БАЯЛАГ ИРГЭН БҮРТ ТЭГШ БАЙХ ЁСТОЙ