Европын холбоо, АНУ хориг арга хэмжээ авсан ч ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Крымийн хойгийг Украинаас эргүүлэн авсаныг албан ёсоор батлах хуулинд гарын үсгээ зуржээ. Европын холбоо Украинтай нягт хамтран ажиллахаар болсон. Харин АНУ-ын эрх баригчид ОХУ, Украины 21 төрийн дээд албан тушаалтан, бизнесмэнүүдийн долларын гүйлгээг хаагаад байгаа билээ. Европын холбооны 100 гаруй хүний эрхийн ажиглагчид зургаан сар гаруй Украины тэмцэл өрнөж буй есөн мужид ажиллах эрхтэй болсон байна. Ажиглагчид Крымд ажиллахгүй гэнэ. Германы гадаад хэргийн сайд Крымыг ОХУ-аас буцаан авахад туслах алхмуудыг хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа аж.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Украины ерөнхийлөгч Виктор Януковичыг буруутгаад байгаа юм.Түүнийг эрх барьж байх хугацаандаа дөрвөн тэрбум доллар хувьдаа завшсан гэж Бан Ги Мүн онцолжээ. Харин Москва хот, Крымд галын наадам зохион байгуулж, шинэ засаг захиргаатай болсоны баяраа тэмдэглэж байгаа юм байна. В.Путин барууны эрх баригчдад ОХУ-ын газар нутаг огт хамаагүй гэдэг байр суурь дээрээ хатуу зогсож байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )
Zevuun hulgaich, deeremchin orosuud...za yahav, yum negeer duusahgui dee!!
deer tsagaas Krim n Orosiin nutag b.san gedeg odoo ard hiit n Orosiig congoson tiimees Oros oron bolon Puten nar buruugvi b.h hvchirhiilel hvchirhiiliig daguuldag gedeg Ukrianii huuli busaar turiin erhend garsan odoogiin erh barigchid n gol buruutan b.h miniiheer
Орсууд чадлаа. Амеркууд цус гаргаад ерөнхийлөгчийн цаазалж чаддаг байхад, дайн үзсэнорос ах нар цус асгаруулахгүйгэ эр цэвэрхэн өөрийн болгож чадлаа. Дээр нь үндсэн иргэд нь хохлуудаас үнэхээр жигшсэн байсан нь том нөлөө үзүүллээ.