Техникийн захуудыг аравдугаар сарын 1-ний дотор нүүлгэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 24

Нийслэл хот дахь техникийн захуудыг хотын төвөөс нүүлгэж СХД-ийн 32 дугаар хороо,  хуучнаар 22-ын товчоо  байснаас урагш 130 га газарт шилжүүлэн "Авто худалдааны нэгдсэн цогцолбор" барихаар болж байгаа. Энэхүү цогцолборыг байгуулс­наар Улаанбаатар хотод авто худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу нэг цэгт төв­лөрүүлж, замын хөдөлгөөний ачаа­лал, агаар болон хөрсний бохирдол зэргийг  40 орчим хувиар бууруулах боломжтой юм. Төлөвлөж байгаагаар цогцолборт сэлбэг, хэрэгслийн 285 павильон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, авто эскпо зохион байгуулах нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км автозам, 8,7 га талбайд явган хүний зам, 1438 үйлчлүүлэгчдийн авто зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд автомашины туршилтын талбай барих гэнэ. Түүнчлэн тус цогцолборт улсын дугаарын тоо бүртгэлийн газар, банк, санхүү, нотариат зэрэг хүнд хэрэгцээтэй бүхий л үйлчилгээний газруудыг байршуулах ажээ. Зогсоолын төл­бөрийн хувьд бага оврын автомашины зогсоол бүхий 18 метр кв газрыг дөрвөн сая төгрөгөөр, том оврын автомашины зогсоол буюу 72 м кв газрыг есөн сая төгрөгөөр тооцох юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top